Нутгийн мэдээ - Төв аймаг

Орон нутгийн замд гулгаа үүсэж, осол гарах эрсдэл нэмэгдэв
Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүссэнээс халтиргаа, гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.

Нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас зам, даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн байна. Улмаар аймаг, орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Тодруулбал, Увс салбарын зам хариуцагчид улсын чанартай А1701 дугаартай Ховд–Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 25–53 км-ийн хоорондох Тогшилтын хөтөл орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Мөн А0902 Булган-Мөрөн чиглэлд 11-49км хооронд гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байгаа бол А1002 Эрдэнэт-Булган чиглэлд зам үзлэг хийжээ.

Алтай-Баянхонгор, Алтай-Ховд чиглэлүүдийн замуудад авто замын үзлэг хийж, А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлд давс, бодис цацах, автогрейдерээр авто замын зорчих хэсэгт үүссэн хунгар цасыг түрж цэвэрлэх, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлд Говь-Алтай салбарын ажилчид замын үзлэг хийж ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий гадзраас мэдээлэв.

Өнөөдөр /2026.10.23/ Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Тиймээс хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Онгцгой байдлын газраас анхааруулав. Мөн суурин газарт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хоорондын зайгаа барьж, хүлээцтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг сануулав.

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 17:05 цагийн орчимд “Хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа хийхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Toyota Vellfire, Dayun, North Benz маркийн автомашинууд мөргөлдөж, Vellfire маркийн автомашины жолооч гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.

Одоогоор нэг жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж.

Мөн тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна зорчигч байгаагүй гэдгийг албаныхан мэдээллээ. Төв аймгийн цагдаагийн газраас ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 30-ны 09:00 цагийн орчимд баавгай үзэгдсэн тухай дуудлага мэдээллийг малчин иргэн тус бүсийн хамгаалалтын захиргаанд ирүүлжээ.

Мэдээллийн дагуу байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж, баавгайн байршлыг тогтоон, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, малын эмч Ж.Гэрэлтуяа, амьтан судлаач болон холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав.

Улмаар 23:00 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа.

Баавгайг нойрсуулсны дараа нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоож, үс, шүлс, цуснаас нийт гурван төрлийн сорьц авч, судалгаа шинжилгээний зориулалтаар хадгалав. Цаашид баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцгаар аюулгүй тээвэрлэн Хан Хэнтийн нурууны бүсэд байгальд нь буцаан тавихаар төлөвлөж байна.

Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалт үргэлжилж байна
Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 сумын нийт 38 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа нийтлэг үүргээ биелүүлээгүй 8 аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгожээ.

Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг хамруулан шалгаж, 65 нь үйл ажиллагаа явуулж байгааг тогтоов.

Урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, 6 аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 8 аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 буюу нийт 883 зөрчил илрүүлэв.

Гэмт хэргийн шинжтэй 17 үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоож, улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.

Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд улсын хэмжээнд үргэлжилж байна.

Сэрэмжлүүлэг: Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутгаар +7...+12 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12...+17 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +22...+24 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +10 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Заамарт байгаль орчны чиглэлээр хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахалсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлж буй энэхүү хяналт шалгалтын хүрээнд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын явц, уурхайн ашиглалтын улмаас эвдэрч орхигдсон талбай, ил задгай цооногийн нөхцөл байдалд газар дээр нь үнэлгээ хийж байна.

Мөн орхигдсон талбай, ил задгай цооногийг аюулгүй болгох, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд үүрэг, зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж байгаа юм.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж буй сайн туршлагуудыг онцлон ажиллаж байна.

Тухайлбал, “Монполимет” ХХК, “Заамар Өгөөмөр хайрхан” ХХК, “Топ ган дриллинг” ХХК, “Хаанбулаг интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, эвдэрсэн газрыг үе шаттайгаар сэргээжээ.

Хяналт шалгалт нь зөвхөн зөрчил илрүүлэх бус, хууль тогтоомжоо мөрдөн ажиллаж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

Мөн хяналт шалгалтын үр дүнд эрсдэлийн үнэлгээгээр бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүд төлөвлөгөөт хяналт шалгалтын давтамжаас чөлөөлөгдөх боломж бүрдэх бөгөөд энэ нь байгаль орчны хариуцлагатай менежментийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ЦЕГ: Байлдагч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
Цэргийн албан хаагч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч энэ сарын 22-ны өдрийн 07:50 цагт боомилж нас барсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

ЦЕГ-аас энэ талаар тодруулахад, “Мэдээллийг шалгаж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Булганы зүүн хэсгээр нойтон цас орно
Цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6...+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Ирэх сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар,

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна.

150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулж буй.

Тус хотын дэд бүтцийн барилга угсралтын ажлын явцыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцыг барих ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрчээ. Тус станцыг 2023 оноос барьж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулна. Баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ гэж танилцуулаад байгаа юм.

Харин дагуул хотын дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байгаа бол үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Улаанбаатар-Хүннү” транзит зочид буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих бэлтгэл ажил 75, эхний ээлжийн 127.4 км авто замын зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 30, хоногт 3,000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 26 хувьтай тус тус хэрэгжиж байгаа аж.

2026 оны нийслэлийн төсвөөс шүүхэд:

Хүннү хотын Захирагчийн ажлын албаны зардалд ₮3.7 тэрбум

Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ₮29.7 тэрбум

Дэд бүтцийн ажилд ₮10 тэрбум

Хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн авто замын ажлыг зураг төсөв боловсруулахад ₮5.1 тэрбум

Инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад ₮4.1 тэрбумыг буюу нийт ₮52 тэрбум гаруйг зарцуулахаар баталжээ.

Хүннү хотод 150,000 орчим хүн оршин суух бөгөөд 80,000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байгаа билээ.

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна
Монголбанк “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аяны хүрээнд Хадгаламжийн даатгалын корпораци, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 03 -ны өдөр Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийг  зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцож, хүүхэд, залууст мэндчилгээ дэвшүүлэн санхүүгээ зөв удирдах, мөнгөө ухаалгаар зарцуулж, хуримтлал үүсгэх дадлыг төлөвшүүлэхийг уриаллаа.

Энэ үеэр өдөрлөгт оролцсон хүүхэд, залуусын дунд санхүүгийн мэдлэгийг сорих хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг хадгаламжийн эрхийн бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Франц улсад төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачилсан бөгөөд хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг дэмжин хөгжүүлэх зорилготой юм. Анх 2012 оноос эхлүүлсэн уг аянд дэлхийн улс орнуудыг хамруулан, долоо хоногийн хугацаанд зохион байгуулдаг уламжлалыг тогтоожээ. Өдгөө энэхүү санаачилгад 176 улс нэгдсэн байна.