Цаг үе - Төв аймаг

ЦЕГ: Байлдагч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
Цэргийн албан хаагч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч энэ сарын 22-ны өдрийн 07:50 цагт боомилж нас барсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

ЦЕГ-аас энэ талаар тодруулахад, “Мэдээллийг шалгаж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Булганы зүүн хэсгээр нойтон цас орно
Цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6...+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Ирэх сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар,

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна.

150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулж буй.

Тус хотын дэд бүтцийн барилга угсралтын ажлын явцыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцыг барих ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрчээ. Тус станцыг 2023 оноос барьж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулна. Баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ гэж танилцуулаад байгаа юм.

Харин дагуул хотын дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байгаа бол үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Улаанбаатар-Хүннү” транзит зочид буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих бэлтгэл ажил 75, эхний ээлжийн 127.4 км авто замын зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 30, хоногт 3,000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 26 хувьтай тус тус хэрэгжиж байгаа аж.

2026 оны нийслэлийн төсвөөс шүүхэд:

Хүннү хотын Захирагчийн ажлын албаны зардалд ₮3.7 тэрбум

Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ₮29.7 тэрбум

Дэд бүтцийн ажилд ₮10 тэрбум

Хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн авто замын ажлыг зураг төсөв боловсруулахад ₮5.1 тэрбум

Инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад ₮4.1 тэрбумыг буюу нийт ₮52 тэрбум гаруйг зарцуулахаар баталжээ.

Хүннү хотод 150,000 орчим хүн оршин суух бөгөөд 80,000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байгаа билээ.

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна
Монголбанк “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аяны хүрээнд Хадгаламжийн даатгалын корпораци, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 03 -ны өдөр Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийг  зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцож, хүүхэд, залууст мэндчилгээ дэвшүүлэн санхүүгээ зөв удирдах, мөнгөө ухаалгаар зарцуулж, хуримтлал үүсгэх дадлыг төлөвшүүлэхийг уриаллаа.

Энэ үеэр өдөрлөгт оролцсон хүүхэд, залуусын дунд санхүүгийн мэдлэгийг сорих хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг хадгаламжийн эрхийн бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Франц улсад төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачилсан бөгөөд хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг дэмжин хөгжүүлэх зорилготой юм. Анх 2012 оноос эхлүүлсэн уг аянд дэлхийн улс орнуудыг хамруулан, долоо хоногийн хугацаанд зохион байгуулдаг уламжлалыг тогтоожээ. Өдгөө энэхүү санаачилгад 176 улс нэгдсэн байна.

Орон нутгийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно.
Сонгуулийн ерөнхий хорооны 02 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө товлон зарласан.
Хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ. Тодруулбал, 2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар боллоо.
Хуульд зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль болдог.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулах аймаг, сумдын мэдээллийг хүргэж байна.

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 300 гаруй хүн оролцов.
Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Сумын зарим хэсгээр цас их орж, мал өвсгүй хүнд нөхцөлтэй байна. Тиймээс цас ханзалж, зам гаргах, малчдад өвс, тэжээл хүргэх зэрэг ажилд зарцуулах 50 тонн шатахууныг Улсын нөөцөөс шийдвэрлэв.

Цас ихтэй жил Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумдын зам цасанд боогдож, тусламж хүссэн дуудлага эрс нэмэгддэг. Зөвхөн энэ өвөл гэхэд 67 дуудлага сумын ЗДТГ-т иржээ. Дуудлагад төрийн албан хаагчид дайчлагддаг. Мэргэжлийн бус, зориулалтын техник хэрэгсэлгүй тул тусламж үзүүлэхэд хүндрэл учирдаг байна. Тиймээс орон нутгийн онцлогийг харгалзан тус суманд Онцгой байдлын аврах анги байгуулахад шаардагдах зардлыг ирэх оны төсөвт суулгахаар болов.
Эрдэнэсант сум хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүний нөөцийн дутагдалтай байна. Жишээ нь, 345 мянга гаруй толгой малтай тус сум зоотехникчгүй. Төрийн үйлчилгээний ангилал бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас анхан шатанд хүндрэл учруулж байгааг сумын Засаг дарга Ө.Машбаяр хэллээ.
Тус суманд 400 гаруй малчин НДШ нөхөн төлөх хүсэлт гаргажээ. Гэвч НДШ нөхөн төлөх тухай хууль батлагдсан ч журам нь гараагүй учраас хүлээлт үүсжээ. Мөн багш, эмч нараас гадна бусад төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх, орон нутагт хүн амын тоо харгалзахгүйгээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарахыг хүсэв.

Эрдэнэсант сум хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байр бий болгох, орлого төвлөрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, үйлчилгээний төв байгуулж буй аж ахуйн нэгжийг дэмжиж ажилласнаар орон нутгийн 28 иргэн байнгын ажлын байртай болох боломж бүрджээ.

Байшин шатаж хүн амиа алдсан хэрэгт архи хамт уусан иргэнийг шалгаж байна
Төв аймгийн төвд өнгөрсөн сарын 28-нд айлын байшин шатаж, дотор нь байсан хүн амиа алдсан хэрэг гарлаа. Тус аймгийн Зуунмод сумын Ланс багийн нутаг дахь нэгэн байшин шатаж байгаа тухай мэдээлэл, цагдаа, онцгой байдлын байгууллагад өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн 15:00 цагийн үед иржээ. Үүний дагуу онцгой байдлын албаныхан очиж галыг унтраахад дотроос нь нэг хүний цогцос олдсон байна. Талийгаач нь 51 настай Н гэх хүн байсан бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, түүнтэй хамт архи уусан 40 настай Н гэх эрийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумд 40 настай иргэн өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэрэг гарсныг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Төв аймагт анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай хийжээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн гэмтлийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран орон нутагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.
Уг хагалгааны багийн бүрэлдэхүүнд: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Гар сарвууны мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцлоо.

Төв аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 63.8 хувиар автозамын бүтээн байгуулалтыг хийнэ
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа. Уламжлалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй тус сум 1600 орчим хүн ам, 700 гаруй өрхтэй.

Тойргийн гишүүн Ж.Батжаргал орон нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх стратегийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар голчлон мэдээлэл хүргэлээ. 2026 онд Төв аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 931.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 27 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 235 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгуулжээ.

Үүний 63.8 хувь нь автозамын, 28.4 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн, 7.3 хувь нийгмийн салбарын хөрөнгө оруулалт гэдгийг тодотгосон юм.

УИХ-аас баталсан хууль тогтоомж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.

Уулзалтын төгсгөлд, Төв аймгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй өвөлжилт хүнд байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаа тул өвлийг өнтэй давах нь чухал гэдгийг онцлоод, Сар шинийн баярын дараа мал төллөж, малчин түмний хаврын их ажил эхлэх тул бэлтгэлээ сайн базааж малын хорогдолгүй урин хавартай золгохыг хүслээ. Мөн жил бүрийн сар шинийн баяраар 1 их наяд төгрөгийн мөнгөн урсгал гадагшаа гардаг тул хүн бүр, өрх бүр эх оронч үзлээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бэлтгэлээ хийж, хотол олноороо шинэлэхийг уриаллаа.

Төв, Дундговь аймагт төөрсөн 61-62 насны хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
2026-01-18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум болон Дундговийн Эрдэнэдалай суманд 61 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй төөрч, сураггүй болсныг эсэн мэнд олж, эмнэлэгт хүргэн өгсөн байна. Тухайлбал,

Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь 2026.01.18-ны өдрийн 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас  эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Тус сумын харьяат малчин С нь 2026.01.18-ны  өдрийн 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид,сумын Мэргэжлийн ангийнхан малчин С /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 01.19-ний өдрийн 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас  эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.