Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

418

Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны евразийн минжийг авчран өсгөж байна.
Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2019 он хүртэл нийт 38 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байсан.
Харин энэ онд өмнөх эилүүдээс хамгийн олон төл буюу 21 төл авсан тул нас биед хүрсэн 8 бүлийн 19 минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутагт нутагшуулахаар тавьжээ.
Мөн минж нутагшуулсан байршлуудад хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулсан байна.
 
 
 
Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон бөгөөд Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм.
Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.
Минж нутагшуулах төслийн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор татан буулгаж, Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэсэн билээ.
 
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn