Төв аймагт Монгол цэргийн Нэгдсэн салбар хороо байгууллаа

21

Арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн Нэгдсэн холбооны Ерөнхий нарин бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн Нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Алтангэрэл тэргүүтэй Монгол цэргийн Нэгдсэн холбооны төлөөлөл, Төв аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч нар оролцсон юм.
Монгол цэргийн Нэгдсэн холбооны Төв аймаг дахь салбар холбооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарыг томилж, батламж, тугийн хамт гардуулсан бөгөөд энэ үеэр шинэхэн байгуулагдаж байгаа салбар холбооны цаашдын ажлын чиг үүрэгт тусгахуйц саналуудыг хүлээн авч, удирдах зөвлөл байгуулах асуудал дээр нэгдсэн шийдвэрт хүрлээ.  Уг арга хэмжээний дараа ажлын хэсгийнхэн Монгол улсын баатар Дуламдоржийн Самдангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn