ОУХМ Д.Оргодол агсны нэрэмжит дугуйн спортын сургалтын танхим байгууллаа

453


Төв /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний мастер Дамдинсүрэнгийн Оргодол агсны нэрэмжит дугуйн спортын сургалтын танхимыг аймгийн Спортын ордонд байгууллаа.

Тус танхимыг орчин үеийн шинэлэг загвартай хийж тохижуулсан бөгөөд  дугуйн парк шинэчлэлтийг хийснээр одоогоор дөрвөн төрлийн 10 гаруй дугуй байрлуулжээ.
Аймгийн биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуяг хэлэхдээ, Сүүлийн үеийн загвар шийдлийг шингээсэн тус танхимыг нээхэд түүний үр хүүхдүүд идэвх санаачилгатай оролцож танхимыг хамтран тохижуулсан. Бид тус танхимаар дамжуулан дугуй сонирхогч залуусаа уриалах, дугуйн спортыг илүү хөгжүүлэх зорилготой. Манай аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багт 10 гаруй тамирчин хичээллэдэг. Тус тамирчид маань энэ танхимдаа хичээллэх бүрэн боломжтойгоос гадна тэмцээн уралдаанд оролцоход энд байршуулсан дугуйнуудаас авч хэрэглэх боломжтой зэрэг олон давуу талыг шингээсэн сайхан тохилог танхим болсон” гэв.
Ийнхүү өсвөрийн шигшээ багын тамирчид бэлтгэл сургуулилт хийх, үзүүлэн самбараараа дамжуулан дугуй суртчилах, дугуйн сургалт, дугуй унах, аюулгүй байдал, дугуйн техник үйлчилгээний талаар нарийвчилсан сургалт явуулах , дугуйн засвар үйлчилгээ, тос тосолгоо зэргийг танхимаас авах боломжтой болж байгаа аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn