Төв аймагт нэгдүгээр ангид 2015 суралцагч элсэн суралцаж байна

19



Төв /МОНЦАМЭ/.Төв аймагт 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 17529 суралцагч,нэгдүгээр ангид2015 суралцагчэлсэн суралцаж байна. 

Харин дотуур байранд 2352 хүүхэд, Төрийн өмчийн 41, хувийн хэвшлийн 8 цэцэрлэгт хамран сургах тойргийн 3-5 насны 4598 хүүхдийг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаж хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өндөрширээт, Угтаалцайдам, Баян суманд 275 хүүхдийн дотуур байр, Жаргалант сумын сургуулийн их засвар, Цээл сумын 320 хүүхдийн сургууль, Баянчандмань, Эрдэнэ сумын 300 хүүхдийн цэцэрлэгийг тус тус ашиглалтад хүлээн авч, Баянхангай, Архуст, Мөнгөнморьт суманд 165 хүүхдийн дотуур байр, Заамар, Эрдэнэсант суманд 340 хүүхдийн цэцэрлэг, Батсүмбэр суманд 920 хүүхдийн сургууль, Зуунмод суманд 640 хүүхдийн сургууль, Дэлгэрхаан, Заамар сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлжээ.

Мөн Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 2017 онд “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг батлуулан, 2016-2020 онд улс, орон нутгийн төсвийн 51.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар3000хүүхдийн суудалтай 7 сургууль, 1440 хүүхдийн ортой 14 цэцэрлэг, 1055 хүүхдийн 11 дотуур байр барьж, сургууль,цэцэрлэгийн 36 барилгад засвар шинэчлэл хийсэн байна.


Түүнчлэн Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн боломж, цаашдын чиг хандлагад нийцүүлэн боловсролын материаллаг орчныг сайжруулах, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бодитой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа хэмээн БСУГ-аас мэдээлэв.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn