“Оройн дээдийн адислал” үзэсгэлэн нээлтээ хийв

375
Төв / МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейгээс VIII Богд Жавзандамба хутагт болон улсын их дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд дурсгалын зүйлс, ховор нандин, сонин хачин үзмэрүүдийг өнөөдрөөс эхлэн Төв аймгийн музейд дэлгэлээ. 
Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Богд хааны ордон музей болон аймгийн музейн хамт олон, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. 
“Оройн дээдийн адислал” үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатны титэмт малгай, толгойн гоёл, үнэт дээл, туг, зандан шатар, гүц, хүний болон үхрийн чулуужсан яс, загасны шүдээр хийсэн хөрөө сэлэм, эмээл, эмээлийн дагалдах хэрэгсэл, мэргэ зурхайд ашиглаж байсан эд хэрэглэл зэрэг 63 төрлийн үзмэрийг дэлгэсэн байв.
Богд хааныг “хачин цуглуулгатай, хачин сэтгэдэг, хачин хүн” байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Эдгээр “хачин” цуглуулгын дээжээс бүрдсэн үзэсгэлэнг энэ сарын 15-ны өдрийг хүртэл аймгийн музейд дэлгэх аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn