Төв аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өргөн барилаа

372



Тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ““Хөгжлийн түүчээ” Төв аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнд өргөн барилаа.

Тодруулбал үндсэн чиглэл нь 8 зорилго, 37 зорилт, 170 арга хэмжээтэй. Үүнд:

-Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн хөгжлийн зорилт

-Хүний хөгжлийн зорилт

-Амьдралын чанар ба дундаж давхарга

-Хөгжлийн зорилт

-Эдийн засаг хөгжлийн зорилт

-Засаглал хөгжлийн зорилт

-Ногоон хөгжил зорилт

-Амар тайван, аюулгүй нийгэм хөгжлийн зорилт

-Бүс, орон нутгийн хөгжлийн зорилтуудбайгаа аж. Мөн эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлтийг хангах, амьжиргааны түвшний ялгааг арилгах, үйлдвэрлэлийг дэмжих, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх, байгаль орчиндоо ээлтэйгээр хөгжих, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, өв тэгш хүмүүжилтэй хүүхэд, залуучууд, гэр бүлийг төлөвшүүлэх зэрэгт чиглэжажиллана.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn