Төв аймгийн нутгаар хүйтний эрч эрс чангарна

322



Төв аймгийн нутгаар ойрын хоёр хоногтоо хүйтний эрч эрс чангарахыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Төв аймгийн нутгаар:Үүлшинэ шөнөдөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метрхүрч ширүүсэх бол нутгийн өмнөд хэсгээр түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч, нийт нутгаар шөнөдөө 33-38 градус,өдөртөө 24-29 градус хүйтэн байна.

Зуун мод хот орчмоор:Үүлэрхэг. Цас орохгүй. Хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 32-34 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

Иймд Иргэн та:

 -Хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан иргэд, жолооч нар баталгаагүй замаар гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;

-Малчид малыг ойрхон бэлчээрт гаргах, бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг малд явуулахгүй байх мөн бүрэн бус тээврийн хэрэгслээр хол, ойрын замд зорчсоны улмаас осгох, төөрөх, зарим тохиолдолд амиа алдах зэрэг эрсдэлд өртдөг тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах;

- Төв суурин газрын цахилгаан, дулаанаар хангах үүрэг бүхий гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, нүүрсний нөөцийг бүрдүүлж хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

- Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хол замд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn