Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна

260
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас бага, төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгийн хувьд ОЖД–аас бага цас орох төлөвтэй байгаа боловч агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа нь шөнөдөө илүү хүйтэн хонох магадлал өндөр байна, харин төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд өвөлжилтийн бэлтгэл байдалдаа онцгойлон анхаарна уу.
АРВАНХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтэс “–ээс тодруулах боломжтой.
ХУР ТУНАДАСТАЙ ӨДРИЙН ТОО БОЛОН ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Арванхоёрдугаар сарын Монгол орны хур тунадастай өдрийн тоог 1980-2020 оны хооронд дундчилж зураг 1-д үзүүлэв. Зураг 1–ээс харахад зонхилох хур тунадас нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-8, Увс нуурын болон Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, Дорнод Монголын тал орчмоор 3-12 өдөр ордог байна.
6380397d-de64-491e-a669-32250a02700c-ontslog Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 1. 1980-2020 оны 12 дугаар сарын                      Зураг 2. 1980 – 2020 оны 12 дугаар сарын хур
дундаж хур тунадастай өдрийн                               тоо тунадастай өдрийн тоон өөрчлөлт
1980–2020 оны 12 дугаар сарын хур тунадастай өдрийн тооны өөрчлөлтөөс зөвхөн статистик үнэмшилтэй станцуудын 10 жил тутамд дахь утгуудыг зураг 2–т үзүүлэв. Зургаас харахад тунадастай өдрийн тоон өөрчлөлт нутгийн хойд хагаст зонхилон ажиглагдсан ба хур тунадастай өдрийн тоо 1980–2020 оны хооронд ихэнх станцуудад өсөлттэй байв.
Уур амьсгалын тойм
Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24…-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -8…-16°C, бусад нутгаар -16…-24°C хүйтэн байдаг (Зурaг 3).
638039ca-efa8-4624-bc08-324b0a02700c-tmp_norm_12 Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 3. 12–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].
Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна (Зурaг 4).
tmp_clm Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 4. 12–р сарын агаарын температурын олон жилийн явц
[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
Сарын нийлбэр хур тунадас Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2–6 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог (Зурaг 5).
63803b24-19c4-4dd3-b3e5-331c0a02700c-prc_norm_12 Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 5. 12–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].
Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1985, 1997-1999, 2005-2007, 2017, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Харин 1986, 1996, 2000–2002, 2008–2010, 2012 онууд харьцангуй ахиу хур тунадастай байсан байна (Зурaг 6).
prc_clm Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 6. 12–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх боловч Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 7), хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед түр зуур 16–18 м/с хүрч, цасан шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн (Зураг 7), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7), хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг7), хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 12)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас хүйтэн, харин нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
tmp_fore_12_s Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 7. 2022 оны 12–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0
[Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]
prc_fore_12_s Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 8. 2022 оны 12–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]
63803c63-61ec-4064-9168-33c50a02700c-baruun Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 9. Баруун аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
63803c75-c4a0-4cc6-bee5-33d90a02700c-tuv Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 10. Төвийн аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
63803c89-a950-4ba5-8069-33f60a02700c-zuun Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 11. Зүүн аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
63803c99-c678-492f-a4f3-340e0a02700c-govi Төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байна
Зураг 12. Говийн аймгуудын нутгийн 2022 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn