Eclinic платформ SocialPay-д холбогдлоо

233


Аппликэйшнээрээ дамжуулан олон төрлийн үйлчилгээг хүргэж, тогтмол хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг SocialPay шинэ оныг угтан нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. SocialPay таны эрүүл мэндийг хамгаалж, Eclinic платформтой хамтран эмнэлгийн үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүллээ.

  

Хэрэглэгч та аппликэйшний “Нэмэлт – Эрүүл мэнд” цэсээр дамжууланэмчээс онлайн зөвлөгөө авах, улсын болон хувийн эмнэлгийн цаг захиалах зэрэг үйлчилгээг хүссэн газраасаа, хурдан шуурхай авах боломжтой. Мөн үйлчилгээний төлбөрөө SocialPay ашиглан төлөх шийдэл нь таны цаг завыг бүх талаар нь хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

“Онлайнаар эмнэлгийн цаг захиалах” үйлчилгээнд одоогийн байдлаар орон нутаг, Улаанбаатар хотодхүүхэд, арьс харшил, дотор, эмэгтэйчүүд гээд бүх төрлөөр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй эмнэлэг нэгдээд байгаа ба цаашид илүү олон эмнэлгийг хамруулахаар төлөвлөөд байна. Харин“Онлайн зөвлөгөө авах” үйлчилгээгээр олон жилийн туршлагатай, ур чадвартай, мэргэшсэн эмч нараас зөвлөгөө авах ба зөвлөгөөний үеэр шинжилгээний хариугаа эмчтэй хуваалцах, зөвлөгөөний дараа 48 цагийн дотор эргэн холбогдох боломжтой. Уг үйлчилгээнд нарийн мэргэжлийн 290 гаруй эмч нэгдэж, нийт 30 гаруй төрлөөр онлайн зөвлөгөө өгч байна.

 

Eclinic платформын тухай: Eclinic платформ нь эрүүл мэндийн салбарт цахим орчны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад хялбар болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй дотоодын технологийн компани юм. Тус байгууллага эрүүл мэндийн салбартаа эмнэлэг, лаборатори, эмийн сан, сувилал зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах системүүд, КИОСК зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, одоогоор Улаанбаатар хот болон 21 аймгийн улсын болон хувийн хэвшлийн нийт  400 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn