Төв аймгийнхны итгэлийг хүлээсэн А.Сүхбат...

796
Зүлэг ногоон дэвжээнээс гишүүний суудалд тухласан А.Сүхбат яах арагүй энэ цагийн сенсаацитай эрхмүүдийн тоонд багтана.
Нэгэн цагт уран хурц барилдаанаар олноо баясгаж, угалз ногоон наадмын дэвжээг чимэж явсан түүнийг УИХ-д суухад нь шүүмжлэлтэй хандах хүмүүс бишгүй байсан. Одоо ч байсаар буй. Төв аймгийнхаа иргэдийн итгэлийг хүлээн МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон.  Нутгийн зон олныхоо итгэлийг алдахгүй хэмээн ам гарч сонгогдсон А.Сүхбат ч өнгөрсөн хугацаанд тойрогтоо багагүй олон ажил хийсэн гэх юм билээ. Түүгээр барахгүй зөвхөн сонгогдсон тойрогоосоо гадна улс оронд ч цагаа олсон шийдлийг санаачилж, ажил хэрэг болгож чаджээ.
10685
Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат ахлав
А.Сүхбат хэлгүй гишүүдийн тоонд багтсангүй. УИХ-ын танхимд суусан эхний өдрөөсөө л өөрийнхөө дуу хоолойг өргөж эхэлсэн. Төрд түмнээ төлөөлөхөөр сонгогдсон эрхэм гэдгээ ухамсарлаж буйд нь иргэд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байна билээ.
2016 онд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн А.Сүхбат Хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын бүрэлдэхүүнд орох хүсэлт  гаргаснаар, Байнгын хорооны дарга дэмжиж буйгаа илэрхийлж. тус хороонд ажиллахаар болов.
Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн тэрбээр Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг УИХ-ын ахлахаар болсон. Учир нь тэр Туул голыг аврах хуулийн төслийг анх удаа санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Түүний энэ санаачлагыг ард түмэн дуу нэгтэй алга ташин дэмжсэн юм. Туул гол бол улаанбаатарчууд төдийгүй монголчуудын амин сүнс. Тус голын асуудлыг дорвитой хөндсөн түүний санаачлага яах аргагүй монголчуудын анхаарах сэдвийн нэг мөн байсан билээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат : “Усны асуудалд бид дорвитой арга хэмжээ авахгүй бол доройтолд орлоо

Тэрбээр  “Усны асуудалд бид дорвитой арга хэмжээ авахгүй бол доройтолд орж байгаа. Өнөөдөр Туул голынхоо усыг яаж хэрэглэж байгаа билээ. Энэ талаар хэдэн тоон баримт хэлье. Улаанбаатар хотын ард иргэд хоногт 200 сая литр усыг дахин ашиглалгүйгээр Туул гол руу нийлүүлж байна.  Гэтэл бусад улсад хоёр, гурван удаа хэрэглэдэг. Хэрэглэсэн усаа олигтой ч цэвэршүүлэхгүй 70 хувь орчмын бохирдолтойгоор Туул голд нийлүүлдэг.  Олон тариалангийн компаниуд Туул голоос ногоогоо усалж байгаа. Тэр бүхнийг худалдаж авч болохгүй. Хаа хаанаа хариуцлага ярих цаг нь болсон” хэмээн онцолж байв. Тиймээ. Жил ирэх тусам татарч, бохирдож буй “Хатан туул” гол бол эх баригчдын анхаарлаа хандуулах “амин цэг” яах аргагүй мөн билээ.

“Олимп” сургууль, “Олимп” дэвжээг байгууллаа
 Даян аварга маань бизнесийн ертөнцөд хөл тавьж амжилттай ажиллаж яваа. Гэхдээ тэр бөхийн замналаа орхиогүй. Бөхийн “Олимп” сургууль, “Олимп” дэвжээ зэргийг байгуулжээ. Ирээдүйн бөхийн аварга, олимп, тив, дэлхийн аваргуудыг бэлтгэхээр зорьж яваа нь энэ. Тэр залуу хүний эрч хүчээр өөрийн хэд хэдэн бизнесийг хөл дээр нь тогтоосон ч үүгээрээ дамжуулж сайн үйлсийн аян багагүй хийдэг гэнэ. Ялангуяй Спортод дөнгөж хөл тавьж яваа залуу тамирчдыг дэмжих ажилд хэд хэдэн удаа гар тэнийлгэж байжээ. Гэхдээ тэр энэ бүхнээ хаана ч хэзээ ч зарлаж байгаагүй гэх юм билээ.
Сонгууль 2020: Төв аймгаас нэр дэвшихээр яригдаж буй эрхэмүүд…? 
УИХ-д сууж байгаа А.Сүхбат өмнөх Төв аймагчуудыг төлөөлөлийг бодвол нутаг усаа хөсөр хаяагүй, ямартай ч Төв аймагт  хэн нь хийж бүтээдэг, хэн нь хий хоосон ярьдагийн ялгааг чамгүй харуулаад амжжээ. Юутай ч А.Сүхбат УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Төв аймгийн МАН-аас дахин гарч магадгүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.
Гэхдээ сонгогчдын хувьд дахин нэр дэвшихээр яригдаж буй А.Сүхбатад хэдийнээ “сайн” дүн тавиад эхэлсэн сурагтай. Ямартай ч Төв аймагчууд өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ удаагийн сонгуульд хашир сонголт хийхээ хурал цуглаан болгонд онцолж байгаа гэнэ лээ.
ЭХ СУPВАЛЖ: TUV.nutag.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn