Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагайг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардлаа

253
Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл энэ сарын 12-ны өдөр дүүргийн намын хорооны дарга, Улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дүүргийн намын хорооны  даргын үүрэгт ажлаас нь  чөлөөлөх шаардлагыг  Монгол Ардын  Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт  гардуулан өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр /2024.01.17/ Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны намын хорооны дэд дарга, тэргүүлэгч Э.Ачбаяр нарын төлөөлөл дүүргийн Монгол Ардын Намын хяналтын хороонд Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Х. Алтаншагайг  үүрэгт ажлаас нь огцруулах шаардлагыг Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараас ирүүлсэн албан бичгийн хамт гардуулан өглөө.
Шаардлагыг Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын дэд дарга Н.Бямбагэрэл хүлээн авлаа.
Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Х.Алтаншагайг  үүрэгт ажлаас нь огцруулах болсон  үндэслэл нь “2023 оны 9-р сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн хороо тус бүрээс 10 намын гишүүнийг Сүхбаатарын талбайд авчирч хуурамч ярилцлага өгүүлэх ажлыг зохион байгуулж, ногоон автобусыг хуучин гэдгийг мэдсээр байж талбай дээр ирсэн Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүдээр ногоон автобусыг шинэ хэмээн магтуулж улмаар намын гишүүдийн ярьсан яриаг зохион байгуулалттай цахим орчинд тавьсан” тул үүрэгт ажлаас огцруулах шалтгаан болсон гэдгийг Чингэлтэй дүүргийн  МАН-ын хорооны гишүүн Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны намын хорооны дэд дарга, тэргүүлэгч  Э.Ачбаяр нар хэллээ.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn