Бидний иддэг гахайн мах баталгаатай юу

119
 


Бидний иддэг гахайн мах баталгаатай юу







View: (0) 2024-05-07Гадуур худалдаалж бгаа гахайн махнууд бүгд хятадаас орж бгаа. Солонгос Хятад хоолны газрууд бүгд урдаас ирж бгаа махаар хоол хийж бгаа.
Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил
Хятадын Сычуаний нэгэн иргэн саяхан тус улсын "Tianya" интернэт форум, "WeChat"-д нийтлэлээ цацжээ. Түүний нууц нэрийг "Гахай үржүүлдэг тариачин бүсгүй" гэдэг. Ингээд түүний материалыг хүргэж байна.
Хятадын гахай үржүүлэх салбарын нууцыг дэлгэе. Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил. Орчин үед торойг ердөө 5-6 сарын дотор том гахай болгон хувиргаж байна (Анхаар: энд хүндийн хэмжүүр болох 1 жин нь 596,816 граммтай тэнцэнэ). Одоо 10 гаруй жинтэй гахайн торойг 5-6 сарын хугацаанд 200-300 жинтэй том гахай болтол бордох аргыг Хятад даяар мянга мянган гахайн фермд хэрэглэж байна.
Гахайн торойг өдөрт 2 удаа хооллодог ба нэг удаад 2–3 жин будаа фураж идэх ёстой. Гахайн тэжээл бэлдэхийн тулд 100 жин хүнс дээр хэдэн арван жин нэмэлт бодис хольдог. Эдгээр нэмэлт нь гахайн торойг хурдан өсч томруулахад хэрэгтэй. Ингэж бордсон гахайн торой өдөрт 1 жин нэмдэг. Харин 50 жингээс дээш болж томорсон гахайд өдөр бүр асар их ус уулгаж, бордох тул өдөрт 2-3 жин нэмэх болно. Бордооны гахайг зөвхөн хооллох гэж сэрээдэг, бусад үед тэд унтаж байдаг юм.
Бордсон гахай 100 жинтэй болмогц тэжээлд нь химийн бордоо, шээсний гранул нэмж хольдог. 100 жин тэжээлд хэдэн жин химийн бордоо нэмнэ гэсэн үг. Үүний ачаар гахайн арьс, үс гялалзсан гоё болж, өндөр үнэ хүрдэг аж. Гэхдээ энд нэг "но" бий, нэмэлт бодистой бордоогоор хурдавчилсан аргаар бордсон гахайг 200-300 жинтэй болмогц шууд зарахгүй бол болохгүй. Яагаад гэвэл гахай хөл дээрээ зогсч чадахаа байдаг аж.
Нэмэлт бодисууд гэдэгт их хэмжээний даавар, нойрны эм, өөр олон төрлийн эм багтана. Гахай үржүүлэгчид өөрсдөө хэзээ ч ийм гахайн махыг идэхгүй. Тэр бүү хэл өөрийн гэр бүлд зориулан тусад нь хэдэн гахайг ердийн аргаар тэжээдэг аж. Дашрамд дурдахад, нэмэлт бодисоор тэжээгээгүй торой 12 сарын дараа л 200 жин хүрдэг юм. Иймээс гахайн тэжээл үйлдвэрлэдэг хятадууд, бас тэжээлийг борлуулдаг хятад наймаачид хэзээ ч гахайн мах иддэггүй.
Хортой бодисууд нь ялангуяа хятад гахайн элэг, цус, уушигт хамгийн их хуримтлагддаг. Иймээс хоол хүнсэндээ хэрэглэж огт болохгүйг дахин сануулъя. Тодруулбал, гахайн арьсыг гоё болгох гэж тэжээлд нь мышьяк (триокись мышьяк) хольдог бол хоолны дараа унтуулах гэж транквилизатор нэмдэг. Гахайн махан дах их хэмжээний дааврууд, антибиотикууд, транквилизаторууд нь үнэн хэрэгтээ тэр чигтээ хүмүүсийн хоолонд яваад орчихдог гэдгийг бүү март.
Иймэрхүү мэдээ хэдэн жилийн өмнөөс интернэтээр цацагдаж байгаа. Хятадад мөн тахиа, нугас, загас, үхэр, хонийг иймэрхүү бүтэцтэй тэжээлээр борддог тухай нийтлэл ч зөндөө гарч байсан. Гахайн тэжээлд нэмдэг дааврууд нь муу чанарынх, бас хүний биед хор хөнөөлтэй. Ялангуяа өсч торниж байгаа өсвөр насны хүүхдүүдэд эдгээр даавар маш сөрөг уршиг дагавартай.
Жишээ нь ийм маханд агуулагддаг өсөлтийн дааврууд их аюултай. Охидын бие организмд хоол хүнсээр дамжин орсон иймэрхүү даавраас болж сарын тэмдэг эрт ирдэг. Хятадын зарим охидын сарын тэмдэг бүр 8 настайд ирдэг болжээ. Харин ахимаг настай хүмүүс ийм гахайн махаас болж янз бүрийн, хачин өвчин тусах хандлагатай. Химийн элдэв бодис аажмаар хүний биед хуримтлагдсаар хавдар үүсгэн, урт хугацаагаар өвчлүүлдэг. Хоол хүнсэнд агуулагдсан их хэмжээний даавраас болж бэлгэ эрхтний болон хөх, түрүү булчирхайн хавдар үүсэх нь элбэгшжээ.
Түүнээс гадна фабрик, ферм дээр халдварт өвчин дэгдэхээс сэргийлэн тэжээвэр амьтдыг бараг л антибиотикоор хооллодог. Үүнээс болж резистент бактериуд үүсч, улмаар үхлийн аюултай өвчин үе үе дэгддэг. Хүний бие организм бол өсөлтийн явц, бодисын солилцоог зохицуулах маш нарийн дааврын системтэй. Гэтэл химийн элдэв бодис нь хүний дааврын системийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, эмх замбараагүй болгодог.
Нэмж өгүүлэхэд, агуу Гиппократ "Хоол бидний эм болж, харин эм нь хоол болох ёстой" гэж хэлсэн байдаг. Тиймээс химийн элдэв холимогоор дүүрэн махыг хэрэглэхэд ямар ч бие махбодь тэсэхгүй байх.
Орчин үеийн хүүхдүүдийн бэлгийн бойжилт гүйцэх хугацаа наашилж, хавдар тусах эрсдэл байнга нэмэгдсээр байна. Энэ нь хүүхдүүдийн хоолонд агуулагдах синтетик бодисууд (даавруудын үйлчилгээг орлох ) гадаад орчинд улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотой. Жишээ нь хуванцрын ксеноэстроген, махан дахь натурал дааврууд. Маш аюултай.
www.mnews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn