Аймаг дамжин хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан этгээдүүдийг илрүүллээ

501

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Баруун-Урт сумын төвд 2020 оны 06 дугаар сард “Жавхлант-Улз”, “Их Монгол”, “Зүүн бүс” худалдааны төвүүдийн цонхыг хагалж, нийт 5 удаагийн үйлдлээр 20 ширхэг гар утас, бугуйн цаг, шашны эдлэл зэрэг эд зүйлс алдагдсан хэргийг эрхэлсэн ажилгүй, урьд олон удаагийн ял шийтгэлтэй “Ө” нарын бүлэг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.
Хэргийн шалгалтаас үзэхэд халдлагад өртсөн зарим дэлгүүр, худалдааны төвийн хяналтын камер ажилладаггүй, камергүй, хаалга, цонхны хамгаалалт сул байсан зэрэг нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байх тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж хяналтын камераа ажиллаж байгаа эсэхийг байнга шалгаж байхыг анхааруулж байна.Эх сурвалж: Сүхбаатар аймаг дахь Замын Цагдаагийн тасаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn