Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Дархан аварга А.Сүхбат үзүүрлэлээ
Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн баяр наадам болж байна. Баяр наадамд Дархан аварга А.Сүхбат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших барилджээ.
Тодруулбал, сумын наадмын хүчит бөхийн барилдаанд 126 бөх барилдаж, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат төрөлх нутгийнхаа ойн баяр наадамд зодоглож, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй цолтнууд мөн зодоглосон нь наадамчин олны анхаарлыг татаж буй.
Бөхийн барилдаанд Монгол Улсын дархан аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Дархан аварга А.Сүхбат үзүүрлэжээ.