Гүнтийн постоор 19-39 насны залуус 19 кг мансууруулах төрлийн ургамал оруулахыг завджээ

113

Мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан автомашинуудыг саатуулсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв. 
Тодруулбал, цагдаагийн ахлах дэслэгч Б.Уранцацрал "Өнгөрсөн долоо хоногийн хяналт шалгалтын үеэр алба хаагчид мансууруулах төрлийн байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан автомашинуудыг илрүүлсэн. 
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнтийн постоор Улаанбаатар хотын харьяат 19-24 насны гурван иргэн суудлын автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн байж болзошгүй 3.5 килограмм ургамал, мөн 19-39 насны иргэд 12 килограммыг тээвэрлэж явсан. 
Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын харьяат 31, 34 насны хоёр иргэн 9.5 килограмм ургамал тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn