Валют арилжааны хэлцлийг онлайнаар хийдэг боллоо

69

Орчин үед цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй баялаг. Тиймээс ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэх цахим бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосоор ирсэн. Энэ удаа валют арилжааны хэлцлийг банкны Интернэт банк болон аппликэйшнээр шууд хийх хялбар шийдлийг нэвтрүүллээ.
Харилцагч та 20 сая төгрөгөөс дээш дүнтэй валют арилжаа тогтмол хийдэг буюу ирээдүйд хийхээр төлөвлөж буй бол онлайнаар хэлцэл хийх үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээг авахын тулд та эхлээд ХААН Банкны салбарт очиж, валют арилжааны гэрээ байгуулна. Ингэснээр таны Khan Bank аппликэйшн болон Интернэт банкны “Гүйлгээ” цэсэнд “Валют арилжаа” гэсэн дэд цэс нэмэгдэх юм.
Валют арилжааны хэлцлийг онлайнаар хийх гэрээ байгуулснаар та 20 сая төгрөгөөс дээш дүнтэй валютыг бэлэн бус хэлбэрээр худалдах болон худалдан авахдаа ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд  "Валют арилжаа” цэсээр дамжуулан бодит цагийн горимоор хийх боломжтой болно. Жишээлбэл, харилцагч та 20 сая төгрөгт евро авах хэрэгтэй болсон тохиолдолд шууд Интернэт банк, аппликэйшнээрээ хандан хэлцлийн ханшаар валют арилжаа хийх боломж бүрдсэн гэсэн үг юм.
Дэлгэрэнгүй зааварчилгааг ЭНД дарж үзээрэй.
Онлайн валют арилжааны хэлцлийн гол давуу талууд:
  • Банкны салбарт очих шаардлагагүй – Бүх хэлцлийг ажлын өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд хүссэн газраасаа цахимаар хийнэ.
  • Ханшийн таатай нөхцөлүүд – Өндөр дүнтэй валют арилжаа хийх бол харилцагч өөрт ашигтай ханшийн нөхцөлөөр арилжаа хийх боломжтой.
  • Аюулгүй байдал – Өндөр дүнтэй валютыг бэлэн мөнгө хэлбэрээр авч явах шаардлагагүй, өөрийн дансанд шууд шилжүүлэн авч, гадаад шилжүүлгийг шуурхай хийх боломжтой.
  • Гүйлгээний лимит өндөр – Өөрийн данс хооронд хийгдэх арилжаа тул тухайн өдрийн валют арилжааны лимитийн хүрээнд, лимит хэтрэх тохиолдолд дилерт хүсэлт гарган Интернэт банкны лимитээс үл хамааран арилжаа хийх боломжтой.
Түргэн шуурхай, аюулгүй, найдвартай байдлыг санал болгож буй энэхүү онлайн үйлчилгээ нь та бүхэнд валют арилжааны шинэ үе, таатай нөхцөлийг мэдрүүлэх болно.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn