Төв аймгийг удирдах Л.Төмөрчөдөр 1,5 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, 176 сая төгрөгийн малтай

41

Төв аймгийн ИТХ өчигдөр анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргаа сонголоо. Тодруулбал, Засаг даргаар Сэргэлэн сумаас сонгогдсон Л.Төмөрчөдөрийг дэмжсэн бол ИТХ-ын даргаар Н.Энхболдыг сонгосон байна. Улмаар Засаг дарга Л.Төмөрчөдөрийн нэрийг Ерөнхий сайдад уламжлах юм.
Төв аймгийн АН-ын дарга Л.Төмөрчөдөр нь тус аймгийн  Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байсан билээ.
Тэгвэл шинээр Төв аймгийг удирдах Л.Төмөрчөдөрийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 29 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 835 сая хэмээн мэдүүлжээ. 
Мөн 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий  нэг орон сууц, 4 үйлчилгээний зориулалттай талбайтай, 240 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Aqua, Kia "Бонго", Toyota  Land Criuser 300 маркийн  3 машинтай  хэмээн мэдүүлжээ.
Мөн 80 сая төгрөгийн үнэ бүхий 3 эзэмших газартай,  176 сая төгрөгөөр үнэлэгдэх  /хонь-310, үхэр-16, адуу-65, ямаа-89 / малтай, 4 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  гэжээ.
Түүнчлэн 1,3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. 
2021-2023 онд тус аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар  ажилласан Л.Төмөрчөдөрийн    өөрийн орлого нь   81 сая төгрөгөөс  29 сая төгрөг болж БУУРЧ, харин  гэр бүлийн  орлого нь 140 саяас  835 сая болж огцом НЭМЭГДЖЭЭ. 
Эргэн сануулахад, Л.Төмөрчөдөр нь Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллахдаа аймгийнхаа Засаг даргын захирамжийг үл тоож  -20 хэмд хүүхдээр хурдан морь унуулсан асуудалд нэр холбогдож байсан нэгэн.

https://www.arslan.mn/politics/party/659867.shtml
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn