Согтуу нөхрөө машинд суулгах гэж завдах үедээ дайрч хөнөөсөн хэрэг гарчээ

6

Төв аймагт согтуу нөхрөө машинд суулгах гэж завдах үедээ дайрч хөнөөсөн хэрэг гарсан байна. Тухайн хэрэг үйлдэгч нь 59 настай эмэгтэй байсан бөгөөд түүнд шүүхээс болгоомжгүйгээр хүний амь насыг хөнөөсөн гэх зүйл ангиар гурван жил зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.
Хэрэг үйлдэгч шүүхэд "...машин тойрч гарах гээд байхаар нь би урдуур нь хаагаад машинаар хориод байсан чинь нар буруу бүтэн эргээд тэнд байсан дэрсийг тойроод зугтаасан. Ингээд би араас нь машинаар гүйцэж барьж авах гээд ширүүхэн явтал гэнэт урдуур орж ирээд дайрагдчих шиг болсон. Уг нь тэр үед ухаантай байсан ч эмнэлэгт очоод өнгөрчихсөн” хэмээн мэдүүлсэн байна. 
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл ангид хамаарах хэрэг үйлдсэн хэмээн тогтоож гурван жил зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.
Хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn