929 ширхэг бөхөнгийн эврийг Хятад руу худалдах гэж байсныг илрүүлжээ

16

Бөхөнгийн 929 ширхэг эврийг хадгалж байсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон бөхөнгийн 929 ширхэг эврийг БНХАУ руу худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг Дорноговь аймгийн цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Иргэн Ө, Б нар нь энэ оны хоёрдугаар сард БНХАУ-ын Эрээн хотын боомтоор бөхөнгийн 810 ширхэг эврийг хууль бусаар нэвтрүүлж бусдад худалджээ. Энэ үйлдлээр Эрээн хотын гаалийн цагдаагийн газарт шалгагдаж байхдаа дээрх хэргийг давтан үйлдсэн байж болзошгүй байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn