Иран АНУ-тай цөмийн хэлэлцээг дахин эхлүүлэх эсэхээ шийдээгүй байна гэв

27

Ираны Мехр агентлаг мэдээлэхдээ, Ираны ГХЯ-ны сайд Аббас Арагчи үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа, АНУ-тай цөмийн хэлэлцээг дахин эхлүүлэх эсэх талаар Иран хараахан шийдээгүй байгаа бөгөөд хоёр тал ч энэ талаар хэлэлцүүлэг, эсвэл тохиролцоонд хүрч байгаагүй гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 6-р сарын 25-нд Нидерландын Гааг хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа, ирэх долоо хоногт Америк, Иран хоёр тал хэлэлцээ хийж, гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Арагчи хэлэхдээ, тохиролцоонд хүрэх аливаа гэрээ хэлэлцээрт дараах нөхцөлүүдийг багтаах ёстой. Нэгдүгээрт, Иран уран баяжуулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх. Хоёрдугаарт, Иранд тавьсан хориг арга хэмжээг цуцалж, ингэснээр Иран бүрэн ашиг хүртэх. Гуравдугаарт, Иран цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх амлалт хийх эдгээр болно. Энэ гурван зүйлийг гэрээнд тусгаж чадвал тохиролцоонд хүрэх боломжтой гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn