Төв аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын 63.8 хувиар автозамын бүтээн байгуулалтыг хийнэ

3
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа. Уламжлалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй тус сум 1600 орчим хүн ам, 700 гаруй өрхтэй.
Тойргийн гишүүн Ж.Батжаргал орон нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх стратегийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар голчлон мэдээлэл хүргэлээ. 2026 онд Төв аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 931.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 27 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 235 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгуулжээ.
Үүний 63.8 хувь нь автозамын, 28.4 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн, 7.3 хувь нийгмийн салбарын хөрөнгө оруулалт гэдгийг тодотгосон юм.
 УИХ-аас баталсан хууль тогтоомж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.
 Уулзалтын төгсгөлд, Төв аймгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй өвөлжилт хүнд байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаа тул өвлийг өнтэй давах нь чухал гэдгийг онцлоод, Сар шинийн баярын дараа мал төллөж, малчин түмний хаврын их ажил эхлэх тул бэлтгэлээ сайн базааж малын хорогдолгүй урин хавартай золгохыг хүслээ. Мөн жил бүрийн сар шинийн баяраар 1 их наяд төгрөгийн мөнгөн урсгал гадагшаа гардаг тул хүн бүр, өрх бүр эх оронч үзлээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бэлтгэлээ хийж, хотол олноороо шинэлэхийг уриаллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn