Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар цас орно

372



Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар цас орж сэрүүсэн, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 Тус аймгийн нутгаар энэ сарын 12-ноос 16-ны өдөр хүртэлх урьдчилсан төлөв байдлаар 12-нд ихэнх нутгаар, 13нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар бороо, цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Мөн 12-нд төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байх төлөвтэй байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn