БНСУ-ын Ерөнхийлөгч асанд 17 жил хорих ял оноожээ

628
СӨҮЛ. /TASS/. Сөүлийн Дээд шүүхээс БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг /2008-2013 он/ мөнгө завшсан, их хэмжээний авлига авсан хэрэгт буруутай гэж үзжээ. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, түүнд 17 жил хорих ял оноосон байна.

Үүнээс гадна, өдгөө 78 настай Ли Мён Баг нийтдээ 15.7 сая орчим ам.долларын торгууль төлөх ёстой. Түүнийг шүүхийн танхимд баривчилжээ.

Өмнөд Солонгосын Прокурорын газраас Ли Мён Багийг хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч DAS компанийн хөрөнгийг завшсан, мөн Ерөнхийлөгч байх хугацаанд “Samsung Electronics” компаниас хахууль авсан гэж сэжиглэсэн байна.

Ли Мён Баг өмнө нь авлига, хээл хахуулийн хэргээр ял эдэлж байсан юм. Түүнийг 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баривчилсан бөгөөд мөн оны 10 дугаар сарын 5-нд Сөүлийн дээд шүүх түүнд 15 жил хорих ял оноосон боловч 2019 оны гуравдугаар сард эрүүл мэндийн байдал муудсан шалтгаанаар батлан даалтаар суллагджээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn