Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд зөвлөмж зөвлөгөөг хүргүүллээ
Төв /МОНЦАМЭ/. Өвлийн улиралд амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд ихэсч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас иргэддээ зөвлөмж зөвлөгөөг хүргүүлж байна.
Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг үрэвсэл ажээ.
Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг юм байна.
Хамгийн түгээмэл дараах үндсэн гурван шинж байдаг байна.
- Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
- Цээж хонхолзох
- Өндөр халуурах
Бусад шинж тэмдэг Үүнд:
- Чичрүүдэс хүрэх,
- Амьсгалын замын вирусийн хурц халдвар, томуугийн үеэр гэнэт огцом халуурах
- Хамрын ханиад туссан үед удаан хугацаагаар хуурай, эсвэл цэртэй ханиалгах
- Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
- Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх,
- Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
- Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Амны хаалт тогтмол хэрэглэх;
- Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
- Ханиад, томуутай үед даарахгүй байх,
- Цэвэр агаарт тогтмол гарах
- Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэж байх
- Ханиад томууны шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
- Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.