Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын ажлын баг Төв аймгийн Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа.
Хөшигийн хөндийд барих Засгийн газрын нэгдсэн цогцолбор, Иргэний нисэхийн ерөнхий газрын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хотыг тэлэх, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Төв аймаг, Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг Бүгд Найрамдах Солонгос улс, Казакстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байна.
Э.Буянжаргал