Украинд монгол оюутнууд бөмбөгдөлтийн дуунаар сэрсэн. Тэднийг яаж авах нь тодорхойгүй байгаад сэтгэл дундуур байна

317

Украин улсын Харьков хотод суралцдаг монгол оюутнуудын асуудлаар тэдний төлөөлөл нэгэн оюутан манай редакцад хандсан юм. 
Тэрбээр "Би хоёрдугаар сарын 24-ний өглөө Украинаас монголд өөрийнхөө зардлаар ирсэн. Хоёрдугаар сарын 14-нд Харьков хотод суралцаж буй монгол оюутнуудтай Польш улсын Элчин сайдын яамнаас цахим уулзалт хийсэн. Тухайн үед өөрөөсөө мөнгө гаргаад нутаг буцах нь буцаарай гэсэн мэдээлэл өгсөн. "Паспортоо биедээ байлгаарай, битгий сандар, дайн болно гэсэн ч болдоггүй юм" гэсэн.
Ямар ч тодорхой мэдээлэл өгөхгүй байсан учраас хоргодох байрны хаяг асуухад өгөөгүй. Анх хоёрдугаар сарын 16-нд дайн болно гэсэн мэдээлэл гарахад сургуулийн захиргаанаас нутаг буцах хүсэлтэй хүүхдүүд явж болно. Онлайнаар суралцах боломжтой гэж байсан ч хоёрдугаар сарын 17-нд биднийг суралцах хүсэл эрмэлзэлгүй болохоор явах гэж байна, тэтгэлгийг чинь үргэлжлүүлэхгүй гэсэн. Наймдугаар сард эргэж ирэх хэрэггүй гэдгийг ч хэлж байлаа. Тухайн өдөр дөрөв, таван хүүхдийн онгоцны билет хүчингүй болсон. 
Украины асуудлаар бодитой ажил хийхгүй байна" хэмээн ярив.
Харин тус хот дахь нөхцөл байдлын талаар "Өнөөдөр өглөө манай найзууд Харьков хотод бөмбөгдөлтийн дуунаар сэрсэн байна. "Дотуур байрны цонхоор улаан гал авалцаж байгаа нь харагдаж байна" гэсэн. Тэд газар доор хоргодох талаар ярьж байна. Тус хотод 20 орчим монгол оюутан бий. Ямар ч онгоц нисэхгүй байгаа гэсэн. Оюутнуудыг яаж авах нь тодорхойгүй байгаад сэтгэл дундуур байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn