Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг энэ сарын 2-15-ны хооронд зохион байгуулна
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг Төв аймагт энэ сарын 2-15-ны хооронд зохион байгуулна. Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар өрх, ААНБ-аас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу таблет төхөөрөмж ашиглан мэдээллийг цуглуулах юм. Тус тооллогод маж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загасны аж ахуй эрхлэгчид хамрагдана.
Ээлжит тооллогоор хөдөө аж ахуйн дээрх салбаруудын мэдээллийг өрх, ААНБ бүрээр бүртгэж, ажиллах хүчний судалгаа гаргах, мал аж ахуйн болон газар тариалангийн машин, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, бүтээгдэхүүний зардал, хүнсний хангамж, аюулгүй байдлын зэрэг дэлгэрэнгүй статистикийн мэдээллийг бий болгох юм.