Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт авлигын хэрэг хамгийн их бүртгэгджээ

467
Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн авлига, албан тушаалын 983 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ. Үүнээс яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 118 байна. Авлигын гэмт хэргийн 59.9 хувь нь нийслэлд, 40.1 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгдсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Прокуророос мөнгө угаах 247 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн 38.4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөнгө угаах гэмт хэргийн 32.7 хувь нь залилах, 30.3 хувь нь авлига, 14.9 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, хоёр хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn