ТӨВ: "Хонины найр" эвент зохион байгуулав

316
“Хонины найр” эвентийг өнгөрөгч бямба гарагтТөв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дахь Баянсонгино малчдын бүлгээс7 дахь удаадаа зохион байгууллаа. Аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Баянсонгинот малчны бүлэг, Хустайн Байгалийн цогцолборт газартай хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.
Тус эвентийн үеэр уламжлалт аргаар эсгий хийх үйл явцтай танилцахаас гадна зочид өөрийн гараар ноос савах, эсгий урлал хийх, сур харвах, шагай харвах, морь унах, араг савар зөв ашиглах зааварчилгааг авч аргал түүх боломжийг бүрдүүлсэн байлаа. Мөн таван төрлийн цайгаар зочдыгдайлахаас гадна тогоо нэрэх, дээс томох, утас ээрэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Сүүлийн хоёр жилийн турш ковидын нөхцөл байдлаас шалтгаалан дотоодын болон гадаадын аялал жуулчлал зогсонги байдалд ороод байсан. Тэгвэл энэ жил аялал жуулчлал дахин сэргэж малчид өөрсдийн зан заншил, ёс уламжлалыг ийнхүү танилцуулсан нь зочдын анхаарлыг ихээхэн татаж байлаа.

Мөнсайхан хонь шалгаруулах тэмцээн, хурдан хонины уралдаан зэргийг зохион байгуулсан нь гадаадын төдийгүй дотоодын аялагчдад ихээхэн сонирхолтой байгаа талаар оролцогчид хэлж байсан юм. Алтанбулаг сумын Баянсонгинот малчны бүлгийн нэг айл өрх жилд дунджаар 300-400 жуулчин хүлээн авч байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 13 сумын 100 гаруй айл өрх нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байна.
























скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn