Хялбар бас найдвартай: Банкны карт ашиглахын давуу талууд

401

Тэртээ 
1951 онд АНУ-ын “Лонг Айланд Банк” картыг анх удаа хэрэглээнд нэвтрүүлснээр хүмүүсийн санхүүгийн хэрэглээнд нэг шатыг ахиулсан бөгөөд орчин цагт банкны картгүйгээр төлбөр тооцоог төсөөлөхөөргүй болов. Аюулгүй, хялбар гээд банкны картыг өдөр тутамдаа ашиглахын давуу талуудыг онцолж байна.
Аюулгүй
“Эрүүл мэнд бүхнээс эрхэм”. Санхүүгийн гүйлгээ хийхэд ч энэ хамаатай. Бэлэн мөнгөний гадаргуу дээр олон нян үржих бөгөөд гараас гар дамжихад  элдэв өвчин халдварлах магадлал өндөр. “Ковид-19” халдварын үед ч эрүүл мэндийн байгууллагууд, эмч нар энэ талаар анхааруулж байлаа. Зарим нэг судалгаанаас харвал 500 орчим төрлийн бактер бэлэн мөнгөөр дамжин халдах боломжтой аж. Харин картын тухайд өөр. Пластик картын гадаргууг ариутгахад амар, олон хүний гар дамждаггүй тул дээр дурдсан эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой.
Найдвартай
Карт ашиглахын давуу тал нь бэлэн мөнгө биедээ хадгалснаас үүдэн учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх. Тухайлбал, та хэтэвчээ гээвэл дотор нь байсан мөнгөн дэвсгэртүүдэд ч “баяртай” гэж хэлэх болно. Харин картын хувьд үрэгдүүлж, алга болгосон ч мөнгө тань дансандаа үлдэнэ. Мөн картаа алдсан бол банк руу залгаад, эсвэл гар утасны аппликэйшнээсээ төлөвийг нь өөрчлөн бусад хүн ашиглахгүй боломжгүй болгох сонголт бий.
Хурдан бас хялбар
Картаар төлбөр тооцоо хийх хялбар, хурдан. Гүйлгээ хийх, төлбөр төлөхийн тулд цаг үрэх шаардлагагүй. Мөн дансандаа орлого, зарлага хийхийн тулд банк руу очих ч хэрэггүй, хамгийн ойр байрлах АТМ ашиглахад л хангалттай. Түүнчлэн онлайнаар худалдаа хийх, бараа захиалах, төлбөр хийхэд ч илүү хялбар.
Мөнгөө удирдах боломж
Картаар хийсэн гүйлгээ, төлбөрөө та банкны аппликэйшнээр хялбархан хянаж болно. Ингэснээр юунд мөнгө их зарцуулж буйгаа мэдэж, хянахад амар. Картын гүйлгээ бүрийг бүртгэдэг бяцхан “нягтлан бодогч”-той байхад санхүүгийн зөв дадалд суралцахад дөхөм байх нь маргаангүй.
Хэмнэлт, урамшуулал
Та картаа тогтмол ашигласнаар банкнаас зарлаж буй урамшуулалд хамрагдаж, хөнгөлөлт эдлэх боломжтой. Буцаан олголт, урамшуулал, хөнгөлөлтүүдийг ашигласнаар дэлгүүр, бялдаржуулах төв зэрэг газраар үйлчлүүлэхдээ багагүй хэмжээний мөнгө хэмнэнэ. Тэр ч байтугай та ХААН Банкнаас зарласан “Гайхамшигт аялал” аянд оролцож, Тайланд руу аялах эрхийн эзэн  болох боломжтой. Үүний тулд ХААН Банкны картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр уншуулахад л хангалттай.
2022 оны 8-р сарын 31-ний өдрийг дуустал ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны бүх төрлийн картаа уншуулж, тухайн сарын нийт гүйлгээ 300,000 ₮ хүрэх бүрд тохирлын нэг эрхтэй болно.
Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn