Байгууллагуудад танхимын болон тархалтын сургалт зохион байгуулав

379


Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газраас долоо хоног бүр албан байгууллагуудад гамшгаас хамгаалах танхимын сургалт зохион байгуулж байна. 
Энэ долоо хоногт аймгийн Прокурорын газрын албан хаагчдад "Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх" танхимын сургалтыг зохион байгуулжээ.

Мөн сургалтын үеэр Гал түймэр унтраах аврах 24 дүгээр ангийн алба хаагчидтай хамтран тус газарт тархалтын сургалтыг зохион байгуулсан бөгөөд гал унтраагуул ашиглах заавар зөвлөмжийг өгч, гал унтраагуулаар дадлага сургалт хийсэн байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн "Тусгай үүргийн бүлэг"-ийн албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион байгуулсан гэж аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Л.Бастөгс хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn