Ачааны автомашин онхолдож нэг хүн гэмтжээ

402
 
Өчигдөр “Ар гүнт”-ийн даваанд ачааны автомашин онхолдож нэг хүн гэмтжээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн даваанд ачааны автомашин онхолдож 1 хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 20:27 цагт хүлээн авсан. 
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км зам туулан 20:58 цагт очиход Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан 28-14 УБЕ улсын дугаартай “Кантер” загварын ачааны автомашин онхолдож нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн О /43 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn