Роналдо Сери А лигт 9 тоглолт дараалж гоолдсон "Ювентус"-ын хоёр дахь хөлбөмбөгч

42

Италийн Сери А лигийн 22 дугаар тойргийн хүрээнд "Ювентус" клуб талбайдаа "Фиорентина"-г хүлээж авч, 3:0-ээр хожсон билээ. Ингэснээр 54 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдэж чадлаа. Мөн Роналдо энэ тоглолтод хоёр гоол оруулж, дубль хийсэн. Тэгвэл Роналдо Италийн Сери А лигт 9 тоглолт дараалан гоолдсон "Ювентус"-ыг хоёр дахь хөлбөмбөгч болж байна.  Өмнө нь Дэвид Трезеге  2005 оны 10-12 дугаар сарын хооронд 9 тоглолт дараалж гоолдож байжээ.  Роналдогийн хувьд сүүлийн 9 тоглолтод 14 гоол оруулаад байна. Ийнхүү Португал эр 19 гоолтойгоор Сери А лигийн мэргэн буучийн жагсаалтын 2 дугаар байрт бичигдэж эхэллээ. Жагсаалтыг "Лацио"-гийн довтлогч Чиро Иммобиле 23 гоолтой тэргүүлж байна.  
Түүнээс гадна, Роналдо "Ювентус"-ын төлөө 49, 50 дахь гоолоо орууллаа. Тэрбээр Турин хотын багийн төлөө 70 тоглолт хийж, 50 гоол оруулж байгаа нь энэ юм.  скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn