ОХУ халдварын тохиолдлын тоогоор долдугаарт жагсаж эхэллээ

482

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 9623-аар нэмэгдэж, 124054 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Ингэснээр ОХУ халдвар авсан хүний тоон үзүүлэлтээрээ дэлхийд долдугаарт жагсаж эхэлжээ.
ОХУ-д энэ сарын 2-ны байдлаар халдвар авсан 15013 хүн эдгэрсэн бол нийт 1222 хүн нас барсан байна. Коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 4488 нь буюу 46.6 хувь нь шинж тэмдэггүй байжээ. Москва хотод нэг өдрийн дотор 5358 тохиолдол шинээр илэрч, халдвар авсан хүний нийт тоо 62658 болжээ.
ОХУ-д шинээр илэрсэн тохиолдлуудын 807 нь Москва мужид, 323 нь Санкт-Петербургт, 320 нь Доод Новгород мужид, 143 нь Мурманск мужид, 109 нь Бүгд Найрамдах Дагестан Улсад 164, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Тус улсын 82 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна.
montsame.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn