Айсуй сАйсуй сонгуулийн чимээонгуулийн чимээ

480

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх сарын 15-нд болно.   Ирэх долоо хоногт намууд нэр дэвшигчдээ тодруулах юм.  Энэ удаагийн сонгуульд МАХН, МАН, АН Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс нам зэрэг 12 улс төрийн хүчин оролцохоо ирэлхийлж, хүсэлтээ  Нийслэлийн  Сонгуулийн хороонд  хүргүүлээд байна.  Ирэх орон нутгийн  сонгуульд намууд хэрхэн оролцох талаар  төлөвлөгөөгөө аль хэдийнэ зураад эхэлсэн.  
Намууд сонгуульд нэгдэж оролцох уу?
2020 оны УИХ-ын сонгуулийн дүнд  улс төрийн нам эвсэл, бие даагч нар  эргэлзсэн хэвээр байна. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд нам эвсэл, бие даагчид Ерөнхийлөгч Х.Баттулгад хоёр ч удаа шаардлага хүргүүлэв.  УИХ-ын сонгуулийн санал хураалтыг дахин явуулах, зарим хэсэг хороодод саналыг гараар тоолох асуудлыг шаардлагад тусгасан.  Улмаар орон нутгийн сонгуулийг шударга явуулах тал дээр Төрийн тэргүүнийг анхаарал хандуулж өгөхийг хүссэн.  Ийнхүү   УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой маргаан намжаагүй байхад  орон нутгийн сонгууль болох гэж буй юм.  Улмаар парламентын сонгууль луйвар болсон гэдэгт байр сууриа нэгтгэсэн  намууд орон нутгийн сонгуульд нэгдэж, багийн тоглолт хийж магадгүй гэсэн яриа бий.  Ер нь бол өнгөрсөн сонгуулийн өмнөх  нийгмийн уур амьсгалыг авч үзвэл 70 хувь нь  МАН, АН-ыг сонгохгүй гэдэгт төвлөрч байсан. Тэр тусмаа “60 тэрбумын хэрэг”, ЖДҮ-гийн зээл нэртэй  луйвар булхайд гаршсан МАН-ыг нийгэм даяараа  эсэргүүцэж байсан. Харин  олон нам, эсвэл, нэр дэвшигч оролцсон нь санал хувааж, тэр нь МАН-д ашигтайгаар эргэсэн. Дээр нь сонгууль томсгосон тойргоор явагдсан учир  бие даагчид  болон нам, эвслүүдээс нэр дэвшиж гарч ирэх  боломжийг хязгаарласан тал  бий. Харин орон нутгийн сонгуульд МАН-ын эсрэг нам эвсэл бие даагчид нэгдэж өрсөлдөж магадгүй байна. 
Дараагийн хотын дарга хэн байх вэ?
Зарим нам эвсэл нийслэлд ялалт байгуулсан тохиолдолд хотын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ яриад эхэллээ.  Тухайлбал, ХҮН-аас Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаярыг дэвшүүлэхээ илэрхийлсэн бол МАН-аас Нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын дарга болох хүсэлтээ намын удирдлагууддаа илэрхийлсэн гэх “бор шувуу” нисч байна. Мөн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн нэр ч яригдаад эхэлсэн.  Харин АН-аас Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, МАХН-аас Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан, ШИНЭ-ээс Ж.Батзандан нарын нэр яригдаж байна. 
Намуудын мөрийн хөтөлбөрийг тоймлоход...
МАХН нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуульд оролцох тогтоолоо  гардаж авсан.   Тэд “Та бидний хот” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулаад байна. МАХН-аас энэ удаагийн НИТХ-ын сонгуульд өндөр ач холбогдол өгч, иргэдийн итгэлийг даах, хариуцлагатай, ёс зүйтэй, боловсролтой залуу боловсон хүчнээ дэвшүүлэх бодлого баримталж байгаа.  Мөрийн хөтөлбөрийнхөө талаар Нийслэлийн МАХН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Батхишиг “Олон хүний эрх ашгийг хамгаалах, амьдрах орчин нөхцлийн ая тухтай, аюулгүй байдлыг хангах нь нийслэлийн ИТХ, хотын захиргааны хийх ажил. Энэ их айлыг удирдлагаар хангаж ажиллана гэдэг маш том хариуцлага юм.   МАХН-аас сүүлийн жилүүдэд тууштай бодлого баримталж мөрийн хөтөлбөр, зорилтдоо нэгэн зүйлийг тусгаж ирсэн.  Энэ нь  иргэдээ орлого, боломжид нь тулгуурлан өрх айлд санхүүгийн хүнд дарамт учруулахгүй байдлаар орон сууцжуулах “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрөө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч багтаагаад байна” гэсэн юм.  
Нийслэлийн АН саяхан удирдлагадаа өөрчлөлт орууллаа.  Нийслэлийн АН-ыг  Ерөнхийлөгчийн зөвлөх асан  Д.Пүрэвдаваа удирдаж, орон нутгийн сонгуульд оролцоно.  Энэ удаагийн сонгууль нэр дэвшигчээ тодруулах асуудалд нэлээд анхаарч байгаа бололтой.  Удирдлагын зүгээс 45 нэр дэвшигчээ тухайн орон нутагт нэр хүндтэй, ажлын туршлага, ёс зүйтэй, анхан шатны намын гишүүдийнхээ саналыг авсан зөв хүмүүсийг ил тодоор тодруулна хэмээн мэдэгдсэн билээ.  Мөрийн хөтөлбөрийн тухайд  намын үзэл баримтлалдаа тулгуурлан гаргажээ. Иргэндээ ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана гэлээ.  АН төрийн үйлчилгээг цомхон болгох, хялбаршуулахыг зорино. Цахимжуулах бодлого явуулж, хүнд сурталгүй, иргэдийн асуудлыг дөт замаар шийддэг, амьдрах орчин аюулгүй, таатай ийм хотыг бий болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 
 МАН дотор орон нутгийн сонгуульд хэрхэн өрсөлдөх, хэнийг дэвшүүлэх тухай яриа ид өрнөж байна.  Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар мөрийн хөтөлбөрийнхөө талаар “ Хот хөгжихийн тулд төсвийн эрх мэдлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Гадны шууд хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх. Инженерийн байгууламжийг нэмэгдүүлэхээс авахуулаад олон асуудлыг бид мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Нэгдмэл удирдлага, нэгдсэн хүчээр нийслэл хотоо хөгжүүлэх нь бидний зорьж байгаа зорилгын нэг” хэмээсэн юм. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.27 ЛХАГВА № 165 (6390)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn