Эрдэмтэд борооноос цахилгаан эрчим хүч гарган авж суржээ

457
МОСКВА. /mail/. Бороотой өдрүүдэд сэргээгдэх эрчим хүч гарган авахад ашиглаж болох усны дуслаас цахилгаан үүсгэх аргыг эрдэмтэд боловсруулсан тухай “Science Alert” сэтгүүлд мэдээлжээ.

“15 метрийн өндрөөс унасан 100 микро литр хэмжээтэй усны дусал нь 140 вольтоос дээш хүчдэл үүсгэж чадах бол үүсгэсэн хүчдэл нь 100 диодыг бүртгэхэд хангалттай хүрэлцэнэ гэдгийг бидний судалгаа харуулсан” гэж Хонконгийн их сургуулийн био инженер Ван Цуанкай ярьсан байна.

Унасан дуслаас эрчим үүсгэх аргыг хэдэн жилийн турш хайж байгаа боловч физикийн үйл явц нь салхи эсвэл энгийн урсгал уснаас энерги гаргаж авахаас хамаагүй илүү төвөгтэй байдаг ажээ. Судлаачид политрафрафороэтилений хальс, шил болон хөнгөн цагаан ба инди цагаан тугалганы ислээс бүрдсэн хоёр электрод бүхий тусгай генератор ашиглажээ. 

Усны дусал унах үедээ хоёр электродыг холбож, системийг бүхэлд нь ажиллагаанд оруулна. Энэ тохиолдолд усны дусал нь резисторын, харин генераторын бүрээс нь конденсаторын үүргийг гүйцэтгэх аж.

Судлаачдын хэлснээр, тэдний аргыг хөлөг онгоцны их бие эсвэл борооны шүхэр зэрэг ус хатуу гадарга дээр унадаг ямар ч газар ашиглаж болох гэнэ. Практик хэрэглээнд бэлэн болсон анхны загвар ирэх таван жилийн хугацаанд бэлэн болно гэж уг аргыг боловсруулагчид найдаж байгаа ажээ.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn