Энэ сарын 25-наас эхлэн иргэдийн ачааг хот хооронд өдөр бүр тээвэрлэнэ

35
Төв аймгийн Авто тээврийн газраас иргэдийн ачааг хот хооронд энэ сарын 25-наас эхлэн өдөр бүр тээвэрлэхээр боллоо.
Тодруулбал, тус аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн Авто тээврийн газраас ачаа тээврийн захиалгат үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Аймгийн Авто тээврийн газрын дарга Н.Аасүрэн “Ачаа тээвэрлэх ажлыг эхний ээлжинд даваа-ням гарагийн өглөөний 11.00 цагт аймгийн Авто тээврийн газраас Зуунмод-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлт хийнэ. Харин Лавай төв дээр оройн 16.00 цаг хүртэл иргэдэд барааг хүлээлгэн өгнө. Мөн иргэдийн ачаа тээшийг хүлээн авч Улаанбаатар-Зуунмод чиглэлд тээвэрлэх бөгөөд дайвар тээшийг аймгийн Авто тээврийн газраас иргэд өөрсдийн биеэр очиж хүлээн авах юм. Өдөрт нэг удаагийн тээвэрлэлтээр зөөвөрлөх бөгөөд 2кг хүртэлх гар тээшийг 3000 төгрөгөөр тээвэрлэх ба түүнээс дээш жинтэй ачааг кг тутамд 500 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож байгаа” гэв.  
Энэхүү захиалгат үйлчилгээ нь хөл хорионы үед түр хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд иргэдийн сэтгэлд нийцэж, зөвшөөрвөл цаашид уг үйлчилгээг аймгийн Авто тээврийн газраас тогтмол нэвтрүүлж ажиллахад боломжтой гэж үзэж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn