Өмнөговь аймгийн Засаг даргатай холбоотой 710 сая төгрөгийн зөрчил илэрчээ

0
Өмнөговь аймгийн төсөв санхүүд шалгалт хийхэд зөрчил илэрч, төсвийн мөнгө шамшигдуулсан байж  болзошгүй тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын  дүгнэлтээр Засаг дарга Р.Сэддорж Засаг даргын нөөц сангаас дууны клип, овоо тахилга, нутгийн уулзалт, цолны мялаалга зэрэгт хэдэн арван сая төгрөг зарцуулжээ.

Эх сурвалжид дурдсанаар, Өмнөговь аймгийн төсвийн нийт орлого 2022 онд 2021 оноос 67,5 хувиар өссөн ч татварын болон татварын бус орлого, тусламж санхүүжилтийн орлого тасарсан байна. Ийм байтал аймгийн Засаг дарга Р.Сэддоржид Төрийн хэмнэлтийн тухай хууль огт үйлчилсэнгүй.  Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс улс, аймгийн уралдаан, зөвлөгөөнд 19.7 сая, овоо тахилга, ойн арга хэмжээнд 15 сая, Говь гурван сайхан үсчин гоо сайханчдын холбоонд 10 саяын дэмжлэг, бөхийн барилдаан цолны мялаалгад 30 сая, Дорноговь аймгийн анагаах ухааны салбарын ойд 10 сая, дууны клип хийлгэхэд 10 сая, нутгийн уулзалтын зардалд 25 сая төгрөг зарцуулжээ.Мөн 11 иргэнд орон сууц гэр барихад 78.8 сая төгрөг, 20 оюутанд сургалтын төлбөрт 73 сая төгрөг, өөр аймгийн цэргийн ангийн тохижилтод 5 сая, үсчин гоо сайхны анги тохижуулахад 5 сая, видео дүрс бичлэгийн камер авахад 15 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгийн сангаас гаргасан байна. Гэхдээ үүнд нь анхан шатны баримтын бүрдэл дутуу 43 сая төгрөгийн зарцуулалт байгаа аж.
Үүгээр зогсохгүй төсөл хөтөлбөрийн зардлаас ч 22.4 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл худалдан авсан гэнэ. Үүнээс гадна сумдын Засаг даргын Тамгын газруудад ч Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлээгүй байгаа юм.  Шатахуун, утасны зардал, ой, уралдаан тэмцээний шагнал, сургалт зөвлөгөөн, биеийн тамирын хувцаст хүртэл мөнгө зарцуулсан байх жишээний. Шилэн дансны нэгдсэн мэдээллээс Өмнөговь аймгийн төсөвт орсон өөрчлөлт, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн талаар бүрэн мэдээллийг л байршуулаагүй гэдгийг аудитын дүгнэлтэд дурджээ.
Аудитаар зөвхөн Засаг даргатай холбоотой 710 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд тухайлбал, Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг журмын дагуу зарцуулаагүй 200 гаруй сая төгрөг, хуулиар зөвшөөрөөгүй зардалд 127 сая төгрөг, санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлээгүй 165 сая төгрөг гэх мэт зөрчлүүд дийлэнх байна.
Төрийн аудитын газраас Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай дүгнэлт” өгчээ. Илэрсэн зөрчлөөс харвал УИХ-д горилогчийн тал зассан “хөрөнгө оруулалт”-ыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс багагүй гаргасан нь илт.

Snews.mnскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn