МоАХ-г барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан Жэнкод төр төмөр нүүрээ харуулах ЦАГ БОЛСОН

232


Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг ил болгосноос хойш дийлэнх зээлдэгчид идэвхжиж зээл төлөх хугацаагаа тохирч, мөн зарим зээлдэгчид эхнээсээ зээлээ хаасан тухай мэдээлэл гарсаар байна. Гэвч Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан нэрд тодроод буй МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний хамаарал бүхий ХХК одоог хэр нь ганц ч сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Тодруулбал 19 настайгаасаа хойш Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаад буй Ц.Ууганбаяр нь “Пирамид Орд” ХХК-ийн нэр дээр Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлж барагдуулахгүй явсаар 5 жилийн нүүрийг үзэж байна. Түүнчлэн Х.Баттулгыг МоАХ-г барьцаалан зээл авсан хэмээн олон нийт шуураад буй. Тэрээр МоАХ-г барьцаалан зээл авах болсон шалтгаан нь өөрийн зөвлөх Ц.Ууганбаяртай нягт холбоотой төдийгүй МоАХ-ны эзэмшлийн газарт “Пирамид Орд” ХХК-аар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй гэх тогтоолыг 2015 онд Х.Баттулга гаргаж байсан юм.


Энэ талаар Х.Баттулга өөрийг нь нотлох баримтгүй гүтгэж байна хэмээн олон нийтэд мэдээлж байсан удаатай. Гэвч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа Х.Баттулгыг МоАХ-г барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан, Пирамид Орд ХХК-тай холбоотой баримтыг байршуулсан. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улсын Ерөнхийлөгч болчхоод улсынхаа газрыг Төрийн бус байгууллагын тэргүүн гэдгээр Хөгжлийн банканд барьцаалж мөнгө “аваад” л явах юм. Улстөрчдийг Төрийн бус байгууллагуудаас салгаж холдуулъя гээд байгаагийн сонгодог дээд жишээ энэ” хэмээн нийтэлжээ. Төрийн дээд албан тушаалтан хүртэл иргэд АНН-үүдийнхээ боломжийг хумсалж, авсан зээлээ ч төлөхгүй гүрийж байгаа нь хэзээ ч өршөөж болохгүй гэмт хэрэг. Хөгжлийн банкны зээлийг барагдуулаагүйгээс шалтгаалан хөгжлийн олон төсөл хөтөлбөрүүдийг улс хэрэгжүүлж чадахгүйд хүрч, олон улсын бондын өрийн өндөр хүү төлсөөр гол зогоож байна. Саарал жагсаалтаас гараад удаагүй байгаа Монголын эдийн засаг хямралд өртсөн нь энэ мэт хар амиа бодсон зээлдэгчдийн үйл хэргээс болсон нь гарцаагүй. Загас толгойноос эхэлж өмхийрдөг гэдэг шиг төрийн тэргүүн нь ингэж улс орноо хохироосоор байх уу? Монгол төр төмөр нүүрээ гаргаж хууль хяналтын байгууллагууд шударга шуурхай, үнэн зөв ажиллаж ард түмний боломжийг хулгайлж эх орноо худалдсан, улс орны хөгжлийг гацаасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж улсын эдийн засгийг хохиролгүй болгохыг Монголын ард иргэд шаардаж байна.
FACT.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn