Монголчууд Украины дайны тухай & ядуу нь ачигдаж фронт руу туугдаж явна

371

Нийгмийн цахим сүлжээнд ил явж байгаа мэдээнээс санаандгүй түүвэрлэн өөр өнцгөөс мэдээлэл хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь огтоос тусгагдаагүй, зөвхөн facebook, twittеr-т бичигдсэн монгол иргэдийн байр суурь, мэдээлэл нэр хаягтайгаа байгаа болно.
 
Навальныйн багийн нэг нөхөр Монголыг "даже" гэж ирээд л доош нь хийж байна. Орос задарч жижгэртлээ ардчилагдахгүй. Энэ том чигээрээ байвал эргэн тойрондоо гай болсон хэвээрээ л үлдэнэ. Оросыг жижиглэх хэрэгтэй. Орос энэ том чигээрээ ардчилагдахгүй гэдгийг дахин давтан хэлье.
 
Навальный Крымын талаар империйн бодлогоо дэмждэг. Ходорковский ар Кавказыг оросынх гэсэн бодолтойгоо нуухгүй байгаа. Ардчилсан засагтай Ельциний үед Чеченьд империйн дайн хийсэн. Орос жижгэрч байж ардчилагдана. Герман Стерлиговыг сонс. Орос колоничилсон бүх нутгаа уугуул ард түмэнд нь буцаан өгч байж өөрийн анхны жижиг газар нутаг дээрээ сэргэн хөгжих боломжтой болно гэж Герман Стерлигов 2011 онд ярьж байсан. Дагестанчууд дайчилгааг эсэргүүцэж, Дагестан даяар партизаны дайн эхэлснийг зарлав. Маргаашнаас эхлэн Дагестаны нутаг дэвсгэрт дайчлагаанд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүсийг устгана.
 
Батый 
Амьдрахыг хүсвэл зугтаа, бууж өг. Гудамжинд гарч эрх чөлөөнийхөө төлөө тэмц! Та нараас бүгдийг чинь авсан! Та нарт зээл, орой идэх хоол, дайчилгаа л үлдсэн. Одоо өөрсдийнхөө төлөө л тэмц! Бидний газар нутаг руу битгий Өнгий, бидний сэтгэл, соёлд бүү саад бол. Слава Украине! – Зеленский
 
Хүүхнүүдийн ариун цэврийн хэрэглэл гутландаа дэвс, тампон шархандаа хий гэсэн заавраар дайнд явж байгаа хүмүүс сэтгэл санааны дарамттай, итгэлгүй байх учраас эхний дэлбэрэлт, буун дуугаар л паникт орж эмх замбараагуй болно. Энэ нь дайны цагт хамгийн том ялагдал болно. Дайчилгаанд өртөөд хэд хоногийн дараа фронт дээр олзлогдсон анхны цэрэг: - Энд ямар ч фашистууд алга. Над шиг битгий болоорой гэнээ.
 
АНУ Украины Зэвсэгт хүчинд NASAMS-ийн 18 суурилуулалтыг шилжүүлнэ. Агаарын цэргийн командлалын дарга Юрий Игнат ингэж хэлэв: Их хүлээж байна даа. Өгнө л гээд байх юм. Путины эцэг, эхэд нь ингэж бичжээ. Танай хүү их буруу, муухай зан гаргаж байна. Түүхийн хичээл тасалж байна. Хажуу ширээнд суусан хүүхдүүдийг нүдэж зодож, сургууль дэлбэлнэ гэж айлгаж байна. Арга хэмжээ авна уу!
 
Иргэн Туул 
Ганц ширхэг лалар өвгөний импери болох мэдрэл амбицаас болж дэлхий сөнөчихөө тулчих гэж. Яадаг гөлөг нээшн вэ энэ оросууд? 
 
Eba Itchi 
Тувад 9.29-нд Оросын дайны эсэргүүцэж, эрчүүдийг нь эргүүлж өгөх жагсаалыг Тува эмэгтэйчүүд өрнүүлсэн. Гэвч харгис балмад цагдаа нь ирж ачиж явсан. Бичлэг дээр ээжийг нь ачаад, охин нь "Ээж!" гэж байгааг харж болно. Аав нь дайнд ачигдсан байх. Оны эхээр болсон дайныг эсэргүүцэх жагсаалыг Босоо хөх "Азизов" харж байна гэж тараахыг оролдсоноор Босоо хөх хаанаас санхүүждэгийг мэдэж авсандаа баярладаг. Оросууд Европд мөн неонаци бүлгүүдийг үзэн ядалтаар хөхиүлж байдаг. Эх орноосоо урвасан хүмүүс ер нь сайнаар дууссан жишээ байдаггүй байх аа, Туваг Оросууд 1944 онд Монголоос салгасан. Яг Украины Крым шиг.
 
Х.Уянга 
Украины ангиуд Лиманыг ороосон бүслэлтийн цагирагаа битүүлж байна. Газрын зураг дээр хэмжилт хийхэд 10~12км урт авто замтай хонгилоор Лиман дахь Оросын бүлэглэл ар талтайгаа холбогдож байсан нь таслагдсан байна. Украины Жанжин штабын хэрэглэж байгаа ассиметрик тактикууд сонирхол татаж байна. Оросын дайчилгааны эхний 300k хүн нь ерөнхийдөө Цэргийн штабынханд өгөх хахуулийн мөнгөгүй, яриулчих танил талгүй, гадагшаа хил давж зугтах чадалгүй ядуу хэд нь ачигдаж фронт руу туугдаж яваа юм байна лээ шүү дээ хөөрхий.
 
Бизнесмэн 
Гудамж дүүрэн Оросын дайнаас дүрвэсэн залуус байна. Маш их залуухан уйдсан эрчүүд ирлээ. ОХУ албан ёсоор батлагдсан 1.1 сая ДОХ-ын тохиолдолтой. Батлагдаагүй нь ч их байгаа. Хүүхнүүд минь чадвал энгэрээ чанга байлгаад чадахгүй бол ядаж бэлгэвч хэрэглээрэй дээ. Бид хэдүүлээ билээ?
 
Иргэн Энэрэл 
Оросууд ч дуусаж байна даа. Оросууд зэр зэвсгээ орхиод жинхэнэ утгаараа зугтаж байна гэнэ. Ер нь дайн зогсох талруугаа ойртож байгаа бололтой. Фронтын мэдээнээс үзвэл орос цэрэг, зэвсэг устаж үгүй болсоор байна. Украины цэрэг Балаклей руу орсон гол буруутнаар Луганскийн хөдөлгөөнт цэргийн анги нэгтгэлүүдийг буруутгах бололтой. Оросын тусгай салааныхан түрүүлж байршлаа орхин зугтсан учир шүүхэд өгнө гэж хөдөлгөөнт цэргийн ангийн удирдлагууд мэдэгдэв. Ийм үед Украинд бүх насаараа амьдарсан орос гаралтай хүмүүс голцуу хохирдог. Тэднийг цэрэгт дайчилж Украины эсрэг байлдуулах тэргүүн эгнээ рүү илгээдэг. Хангамж хоол хүнсгүй шахам 2014-2016 оны дайн, дээрэм тонуулыг давж гарсныхаа дараа өнөөдөр өөдгүй амьтнаараа дуудуулж явна. Путлер ОХУ-ын Эдийн засгийг сүйрүүлээд зогсохгүй оросын ард түмнийг хамгийн ядуу ард түмэн болгох нь тодорхой болоод байна.
 
 
Б.Оргил
https://www.sonin.mn/news/enews/133067
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn