С.Ганбаатар: МАН-ынхан гаднын төр Монголын шатахууны зах зээлд орж ирэх хаалгыг нээлээ

358

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Тэгвэл хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар бүрэн эрхийнхээ хүрээнд горимын санал гаргаж, үг хэллээ.
Тэрбээр "МАН-ын нөхөд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд маш том гар дүрж байна. Та нар маш том нүгэл хийж байна даа. Өнөөдөр Монголын төр, Оросын төртэй шууд шатахууны үнээ ярьдаг болж байна. Шууд гаднын төр Монголын шатахууны зах зээлд орж ирэх үүд хаалгаа нээлээ. Хуучин НИК-ийг буцаагаад байгуулж байна. Өгөх хүн гэдийдэг, авах хүн бөхийдөг. Би цөөнхийн цөөнх. Та нар энэ алдаагаа засаад өгөөч ээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцээд өгөөч ээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ар хударгаар л хийж байгаа байх, та нар" хэмээн ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn