ТӨВ: Ургац хураалт дууслаа

312
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны ургамал хураах ажил бүрэн дууслаа. Энэ жил аймгийн хэмжээнд үр тариа 65,4 мянган тонн буюу нэг га газраас 14,7 цн, төмс 134,9 мянган тн буюу нэг га газраас 111 цн, хүнсний ногоо 22,3 мянган тн буюу нэг га газраас 118,9 цн, тосны ургамал 8,2 мянган тн буюу нэг га газраас 3.5 цн авсан байна. Харин таримал тэжээл 60,3 мянган тн буюу нэг га газраас 29 цн, жимс, жимсгэнэ 84,8 тонныг тус тус хураан авч 95 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал чацаргана жимсийг хөлдсөний дараа түүдэг учраас хураах ажил үлдсэн тухай хэлж байна.

Төв аймаг улаанбуудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулж улсын хэмжээний хураан авсан үр тарианы 16,8 хувь, төмсний 64,4 хувь, хүнсний ногооны 17.2 хувь, таримал тэжээлийн 46,7 хувийг тус тус үйлдвэрлээд байна. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn