Шохэй Оно: Парисын олимпыг зорино гэж бодохгүй байна

404

Олимпын хошой аварга, Японы жүдоч Шохей Оно ирэх жилээс дасгалжуулагч, багш бэлтгэх гадаадын сургалтад оролцох хүсэлтээ ҮОХ-ндоо гаргасан байна. Энэ нь тамирчны замналаа орхиж буйн нэгэн  илрэл хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ эцсийн шийдвэр нь ирэх жилийн эхээр албан ёсоор тодорхой болно хэмээн нэгэн эх сурвалж мэдээлсэн юм. 
 
Шохей Оно өмнө өгсөн ярилцлагадаа, “Би хамгийн хүчирхэг жүдоч, түүхэнд хамгийн хүчтэй жүдоч болохыг зорьж байгаа. Өөрийнхөө жингийн урьд өмнөхийг харахад Кога Тошихико, Окано Исао гэсэн домог болсон жүдочид барилдаж байжээ. Тэдэнтэй одоо гар зөрүүлэн барилдах боломж байхгүй ч бөх сонирхогчид харьцуулж хараад “Одоогийн Оно нь илүү хүчтэй юм” гэж ярихаар бөх болох хүсэлтэй” гэж хэлсэн байдаг. 
 
 
Мөн “Үнэмлэхүй жинд барилдаж, түрүүлэх нь бас нэгэн зорилго. Кога Тошихико, Ёшида Хикэхико гэсэн жингийн ах нар маань хөнгөн жинд байхдаа л үнэмлэхүй жинд өрсөлдөж байсан. Тэд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс хоёулаа үнэмлэхүй жинд мөнгөн медальтай. Би хамгийн хүчтэй жүдоч болмоор байна. Мангад гардаг жүдоч шиг л. Одоо хүмүүс миний талаар ялах, ялагдах эсэх биш Оно яаж ялах бол гэж ярьдаг болсон.
 
Өөр төрлийн тамирчинтай харьцуулах юм бол мэргэжлийн боксын Иноүэ аварга шиг л тогтвортой амжилттай байгаа гэж бодож байна. Хүн болгоны итгэл найдварыг хүлээсэн тамирчин хэвээр байхыг хүсэхээс гадна хүлээлтийг нь давсан  амжилт үзүүлэх зорилготой. 
 
Гэхдээ жүдо үргэлжлүүлэн барилдах шалтгаан, барилдахаа болих шалтгаанаа цаг мөч тутам хайж байна. Хамгийн хүчирхэг болохыг зорьсон ч хүнд жингийнхнийг ялж чадахгүй байна”, “Парисын олимпыг зорино гэж одоо надад бодогдохгүй байгаа" хэмээн ярьж байжээ. 

http://www.shuud.mn/a/545712
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn