ТӨВ: Сумдад өвөлжилт хүндэрч байна

195


Улсын онцгой комиссоос 12 дугаар сарын 23-ны өдөр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллав. Энэ үеэр өвөлжилт хүндэрсэн зарим суманд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, сумын онцгой комиссын үйл ажиллагаа болон малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шаардлагатай хэд хэдэн арга хэмжээг авахаар тогтлоо.

Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн зарим сумын онцгой комиссын ажиллах нөхцөл хүнд байгаа тул үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж, сумдын аюулгүйн нөөцөд олгох өвс, тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өвөлжөө, хаваржаа руу зорчих гол замуудыг гаргахад сумын онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэх, УОК-оос эхний ээлжинд Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ЭМТ-д туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашин олгохоор болсон байна. Мөн мал ангилах, мах бэлтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулан, махны нийлүүлэлтийг эрчимжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлж, хэрэгцээт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах, малын био бэлдмэлийн хангалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.  Өнгөрсөн 2 хоног буюу 12 сарын 24-26-ны өдөр хүртэл Төв аймгийн ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас их хэмжээгээр орж 4-21 см цасан бүрхүүл тогтжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn