Т.Доржханд: Х.Баттулга сонсголд дуудсан ч ирэхгүй байна гэдэг нь асуудал шүү

371

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.20/  тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд "Би нэг зүйлийг зориуд тэмдэглэлд үлдээмээр байна. Энд захиалагч, гүйцэтгэгч ирсэн байна. Гэтэл гол асуудал үүсгэсэн нөхөд нь ирсэнгүй. Хөгжлийн банкны удирдлагууд нь ч ирсэнгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын хуралтай байна гээд ирээгүй. Нүүрсний нээлттэй сонсгол хийхэд гадагшаа явж байсан. Х.Баттулга гэдэг хүн зайлшгүй ирж ярих ёстой гэдгийг зөвлөхөөр нь ажиллаж байсан хүн нь хэлж байсан. Ирэхгүй байгаа гэдэг нь өөрөө асуудал шүү" хэмээн ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn