Дахин нэг иргэн гал тэргэнд дайруулж амь насаа алджээ

648

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд 230-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага ирж, ослын улмаас 4 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амиа алджээ.
Өчигдөр 18 цаг 21 минутын орчим Төв аймгийн Сэргэлэн сум Төмөр замын 477-р километрийн гуравдугаар зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь насаараа хохирчээ. Өмнө нь буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт мөн 50 настай иргэн галт тэргэнд дайруулж, амиа алдсан хэрэг гарч байв.
Зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 8.6 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар тус тус буурсан бол хүний амь нас хохирсон осол 33.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд нийт хөдөлгөөнд оролцогчдыг орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn