Загдалын голын хүн чулуу

731

А.ДОРЖХАНД
Төв аймагт орших байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийнхаа цувралаар тус аймгийн Сүмбэр суманд орших хүн чулууны талаар хүргэж байна.  Манай орны газар нутагт орших олон чулуун хөшөөний дурсгалууд байдаг билээ.   Хүннү, Түрэгийн үеийн буган болон хүн чулууны олон мянган дурсгалууд байдгыг одоо ч эрдэмтэд судалсаар л байна. Буган чулуу гэж нэрлэх болсон учир бугын дүрс их хэмжээгээр дүрслэн үлдээсэн учраас тийнхүү нэрийддэг байна. Хүн чулууны дурсгал нь ч ижил хэмжээгээр олддог бөгөөд  үүний нэгэн нотолгоо болж үлдсэн хоцорсон нь энэхүү өвөрмөц  дурсгал юм. Өөд өөдөөсөө хараад сууж буй хүн мэт дүрстэй мэт эдгээр чулуун нь тус сумын төвөөсөө хойш 20 кмт зайтай оршдог. Долоон ширхэг дурсгалын нэг дэхь  нь дурсгалын өндөр нь 53 см өргөн нь 36 см диаметр нь 112 см, байдаг. Харин хоёр дохь дурсгалын өндөрийн хэмжээ нь арай илүү байх бөгөөд 83 см байх ба өргөн нь 38 см зузаан 27 см, диаметр нь 170 см хэмжээтэй байдаг билээ. Төвийн бүс нутагт орших энэхүү дурсгал нь аялал жуулчдад их хэмжээгээр сонирхон үздэг байна. Тус сумын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг нь яах аргагүй мөн юм. Түүх дурсгалын олон мянган салхинд гээгдээ нь байгалийн үзэсгэлэнт газрууд үр хойчид   минь нэгэн үеийн түүхийг бичин  үлдсээр авай.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn