Хорих ангийн дарга, хурандаа АЛБА ХААГЧИД руу БУУ ТУЛГАН зодож танхайрчээ

183

Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Мөнгөн морьт суманд байрлах 417-р хорих ангид нэгэн аймшигт хэрэг үйлдэгджээ.Тодруулбал,417-р хорих ангийн дарга асан, хурандаа цолтой нэгэн эрхэм ээлжийн амралттай байх хугацаандаа ажиллаж байсан хорих ангидаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ирж танхайрсан байна. Энэ үеэр ажлынхаа бууг ашиглаж, хорих ангийн ээлжинд гарч байсан алба хаагчид руу тулган, зодож танхайрсан байна. Мөн агсам тавьж, олон хүнийг гэмтээж, дайны зориулалттай гар буугаар хий буудан айлган сүрдүүлжээ.
Энэ хэргийг одоогоор Төв аймгийн цагдаагийнхэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх бөгөөд буу тулган танхайрсан хурандааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn